
Шведийн шигшээ баг хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ. Стокгольм хотод болсон шувтаргын тоглолтод шведүүд Швейцарийн шигшээ багийг 5:1-ийн харьцаатай хожив. Шведүүд түүхэнд есөн удаа, 2006 оноос анх удаа дэлхийн аварга боллоо. Швейцарчууд хоёр удаагаа мөнгөн медаль авав. Тэмцээний хамгийн шилдэг тоглогчоор Йоси тодорсон аж. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлгэдлийн шигшээ багт Шведийн хаалгач Йонас Энрот, Швейцарын хамгаалагч Йоси, Жюльен Воклер, Финийн довтлогч Петри Контиола, Америкийн Пол Штясны, Шведийн Хенрик Седин нар орсон байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр тавдугаар сарын 19-нд мөнгөн медалийн эзэн тодорсон юм.Гурав дахь байрын төлөө тоглолтод АНУ-ын шигшээ баг Финландын багийг буулгаж авсан билээ.
Сэтгэгдэл (0)