”Хориотой загвар”-ыг үзүүлнэ

2013 оны 5 сарын 22
"Хориотой загвар" нэртэй загварын ертөнцийн тухай кино тун удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. Загвар өмсөгч, дизайнеруудын амьдрал, уран бүтээлийг харуулсан адал явдалт инээдмийн киноны гол дүрүүдэд МУСТА жүжигчин Б.Навчаа, Бямбацогт, болон Б.Зулаа нар тогложээ. Мөн МУГЖ Б.Батзаяа,  "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Б.Батаа "Тусгай салаа" киноны Дэндэв буюу Эрдэнэбаяр, Хурц буюу Д.Мөнхбат зэрэг  жүжигчид загварын тайзнаа алхах гэнэ. МУГЖ Лхасүрэнгийн хүү Л.Энхбаатар уг киноны зохиолыг бичсэн бөгөөд хувцас загварын хувьд ч, киноны дүрүүдээр "Хориотой" гэдэг үг тайлагдах аж.
 Харин киноны дууг Киви хамтлагийн дуучин Ука "Хайр бол донж", ноён Бондгор, Motive хамтлагийн дуучин Ганбаа нар "Чиний зураг" дуунуудыг дуулсан байна. Кино зураг авалт өнгөрсөн аравдугаар сараас эхэлсэн боловч монголын томоохон загварын шоунуудыг уг кинонд оруулах хэрэгтэй болсон учир одоо үзэгчдийн хүртээл болох гэж байгаа юм. "Хориотой загвар" киноны нээлтийн үеэр спорт автомашин, мотоциклийн парад, рок, поп урлагийн тоглолт болох аж. Нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 25-ны 17 цагт  "Тэнгис" кино театрт болох аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...