Хулгай хийснээ цагдаад өөрөө утсаар андуурч залган илчилжээ

Америкийн Калифорни мужийн цагдаагийнхан машин хулгайлсан 20 настай хоёр залууг баривчилсан байна. Телевизийн ABC News 10 сувгийн мэдээлснээр бол тэр хоёрын нэг нь тохиолдлоор гар утаснаасаа цагдаагийн шуурхай албаны жижүүрийн 911 дугаарт залгаад утасаа унтраалгүй явж. Энэ хооронд цагдаагийн жижүүр тэдний юу хийж хаана яваа, дараа нь хаашаа явах төлөвлөгөөг 35 минутын турш чөлөөтэй сонсчээ. Хоёр хулгайч машины цонхыг нь хагалж  хулгайлсан, тэр машинд нь мансууруулах үйлчилгээтэй эм байгаа тухай хүртэл ярьж машиныг цааш нь зарах гэж байгаагаа хүртэл ярьсан байна. Энэ бүх ярианаас цагдаагийн жижүүр тэднийг хаана явааг нь мэдээд эргүлүүддээ тэднийг саатуулахыг  мэдэгджээ. Энэ үеэр тэд хоорондоо “Хүүе цагдаа яг араас ирж явна шүү дээ” гэхэд нөгөө нь “би л яагаа ч үгүй шүү” гэж. Тэднийг саатуулах үед яаж тэднийг мөрдөж олсныг асуухад цагдаа учрыг нь хэлтэл нэг нь “Чи энэ бүхий л хугацаанд 911 рүү залгаад л байсан юм уу”у гэж дуу алдсан байна.
Ингээд та бүхэндээ сэрэмжлүүлэг болгон нэгэн бичлэг хүргэе


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.9.90.98)

    2013-05-23

    Америкт болсон хэрэгт Хятад цагдаа нарын зураг+монгол хулгайчын бичлэг хаха яг ямар сэтгүүлч ингэж бичих вэ

  • chutgurhun (202.72.245.150)

    2013-05-23

    iim l teneg ulsuud hulgai hiine de estoi kkl