Улсын начин Эрдэнэбатын хэрэг прокурорт шилжлээ

Улсын начин МУГТ С.Эрдэнэбат өөрийн найз аймгийн зааны нүдийг сохолж танхайрсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Баянзүрх дүүргийн Спорт хорооны даргаар ажиллаж байсан С.Эрдэнэбатад Чингэлтэй дүүргийн нутагт орших "Чингис" Pub бааранд танхайрч, хамт явсан найзынхаа эрүүл мэндэд халдсан хэргээр тус дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэгт татан шалгаж эхэлсэн. С.Эрдэнэбат нь самбо, жүдо бөхийн тамирчин, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Монгол Улсын начин, Самбо бөхийн Олон улсын хэмжээний мастер нэгэн гэдгээр нь монголчууд андахгүй мэдэх билээ.  Архины халуун аатай бөхийн гарын шүүс болсон нөхрийг аймгийн заан “нугас” хочтой Болдбаатар гэдэг аж. Баянзүрх дүүргийн Спортын хорооны дарга асан Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 буюу Бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтнээр татсан байна. Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл амь биед нь аюултай гэмтэл учруулсан буюу хараа, сонсголгүй болгосон, эрхтнээс нь хагацуулсан, ажиллагаагүй болгосон, нүүрийг засаршгүй эвдэж дүрсийг алдагдуулсан, хүүхэд дутуу гаргуулсан буюу ураг зулбуулсан, сэтгэцийн өвчтэй болгосон, түүнчлэн хөдөлмөрийн чадварыг бүрмөсөн алдагдуулсан бол таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг аж.  Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэдэг үндэслэлээр 2013010507... тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа энэ хэргийг тус дүүргийн прокурор Соёлтхүү шалгаж байгаа талаар ойрын эх сурвалж өгүүлсэн. Ямартай ч өөрийгөө буруугүй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр албаар нэр хүндэд халдаж байна хэмээн мэдэгдэж байсан С.Эрдэнэбатыг одоогийн байдлаар бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт оролцогчоор татан, сэжигтнээр шалгаж байгаа нь ийнхүү үнэн болж таарлаа.  Дашрамд дурдахад, хохирогчийн бие одоо гайгүй болсон. Эмчилгээ нэлээд хийлгэж байгаа боловч нэг нүд нь хараа орох боломжгүй гэдгийг эмч нар хэлсэн гэнэ. Харин шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн нүд рүү хүнд мохоо зүйлээр цохиж гэмтээсний улмаас хараагүй болсон гэдэг дүгнэлтийг гаргасан талаар ойрын эх сурвалж өгүүлснийг энд дурдахад илүүдэхгүй биз ээ. Мөн түүний нүдийг халбагдаж биш өшиглөж гэмтээсэн талаар тухайн үед тус бааранд хамт байсан гэх нөхдүүд гэрчилж байгаа тухай ч мэдээлэл бидэнд ирсэн юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • kkk (202.72.243.229)

    2013-07-31

    Zugeerl asuudalgui ter shorond ni hataaldaa huuli durem gj bdgiin bol uuriihni nuddigni soholtson bol odoo uhtsendeee tegeed bs buh gd bgaa shuu hatdaa

  • darhaa (202.131.233.59)

    2013-05-24

    yooy iim yum baidag yum uuuu nz ain hataaa hataaa bas tejeeleg

  • da. (121.169.121.75)

    2013-05-24

    muu lalard shuud 8 jil ogoorei.

  • monhoo (124.158.73.3)

    2013-05-24

    Guij baij nachin bolchihood bitgii dawraa shorond yawuul aaw eejrrs zayasan saihan bieiig awch yawj chadahgui baigaa yum chini hataagaad ogoldoo

  • chutgurhun (202.72.245.150)

    2013-05-23

    hedii nz ch gs huniig ed erhtnees n salgasnaas l hoish hiisen hergiinhee yliig edelj l taara