Уэйн Руни ”ПСЖ”-нд очихоор зэхэж байна

Францын L`Equipe хэвлэлийн мэдээлснээр Английн шигшээ болон "Манчестер Юнайтед"-ын довтлогч Уэйн Руни "ПСЖ"-д очихоор, яриа хэлэлцээр хийж эхэлжээ. 27 настай довтлогч энэ улирлын төгсгөлд "Улаан чөтгөрүүд"-ийн үндсэнд гарах нь эрс цөөрч, улмаар багаа орхих бодол тээх болсон юм. Руни Парисын багийн амжилтад хүрэхийг ихэд тэмүүлж буй байдлыг ойшоон үзэж, тийш очих хүсэлтэй байгаа тухай түүний ойрын гэх эх сурвалж хэвлэлд өгүүлсэн гэнэ.  "ПСЖ" энэ зун Италийн "Наполи"-гоос Эдинсон Каваниг авахаасаа илүүтэйгээр Руниг сонирхож магадгүй гэж тус хэвлэлд тэмдэглэжээ.








  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)