Өндөр бооцоотой хурдан морины уралдаан болно

Анх 2007 оноос эхлэн өндөр бооцоотой дааганы уралдааныг жил бүрийн хавар уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ жил хамгийн их шагналын сантай уралдааныг Монголын морин спорт, уяачдын холбооноос Цагаан хөтөлд явуулахаар товлож байсан авч хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, зөвшөөрөлгүй хууль бус уралдааныг зогсоох зорилгоор 2013 оны гуравдугаар сарын 26-наас зургадугаар сарын нэгэн хүртэл зохион байгуулахыг хориглосны дагуу хойшлуулсан билээ. Иймээс ирэх сарын 2-ны өдөр болох “Ирээдүйн түмэн хурд 2013” уралдаанд тоосоо өргөхөөр 100 гаруй даага, 40 шахам шүдлэн бүртгүүлжээ. Шүдлэнгийн түрүүг гэхэд 7500 ам.доллар, алтан медаль, аман хүзүүг 5000 ам.доллар, мөнгөн медаль, дараагийн гурван байрыг 2000-3000 ам.доллар, хүрэл медаль, өргөмжлөлөөр байлах юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • zochin (202.55.191.35)

    2013-05-24

    yahav saihan urald tsenge harin shagnalaa mongol munguur ug duu

  • zochin (118.186.207.3)

    2013-05-24

    Yagaad uraldaj boldoggui yum be !!! Cham shig amidral hund baina geed gunij gutaad yavah uu?

  • зочин (122.201.18.57)

    2013-05-24

    өндөр бооцоотой уралдаануудыг цэгцлээч мөрийнд тавиад байгаа мөнгийг нь улсын оролго болгооч

  • $$$$ (122.201.18.18)

    2013-05-24

    Dollaraar bailhaa boliochee tugruguu ulam unagaad bhiin

  • mongol (121.169.121.75)

    2013-05-24

    ard tumnii amidral ulam hund blj bhad .mori uralduulaj tsehgej bdag .yan da.