”Витафит”-ийн Био” жүүснээс мөөгөнцөрдсөн эд гарчээ

2013 оны 5 сарын 24

“Ундаа уснаас мөөгөнцөр гарлаа” гэх яриа байс хийгээд л гардаг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Витафит  компаний “Гоё” жүүснээс мөөгөнцөр гарч байсан.

 Эргэн сануулахад иргэн Ганбат нь Оргил худалдааны төвөөс худалдаж авсан Витафит группийн үйлдвэрлэсэн ногоон чавганы шүүсэнд тунадас үүссэн тухай мэдээлэл бичлэг цацагдаж байсан юм.

Үүнд Витафитийн зүгээс “хадгалалт, тээвэрлэлтийн горим алдсанаас үүссэн. Учир нь үйлдвэрлэлийн явцад тунадас үүсэх ямар ч боломжгүй” гэх тайлбарыг өгч байсан юм.

Гэтэл Витафит групп дахин мөөгөнцрийн асуудалд өртлөө. Тодруулбал иргэн Амгаланбаатар тус компаний Био жүүснээс авч уух үед гадуураа мөөгөнцөрдсөн зөөлөн эд гарч ирсэн байна.


А.ГАНАА


Эх сурвалж: bolod.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...