В.Путин Б.Обамад захидал илгээлээ

ОХ У - ы н А ю у л г ү й н зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев АНУ-д айлчилж тус улсын Ерөнхийлөгч Барак Обамад Е р ө н х и й л ө г ч В л а д и м и р Путины захидлыг гардуулан өгчээ. Б.Обама Николай П а т р у ш е в и й г өнгөрөгч лхагва гаригт Цагаан ордонд хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтад АНУ- ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Томас Донилон оролцжээ. Томас Донилон өнгөрөгч дөрөвдүгээр сард ОХУ-д айлчилж Ерөнхийлөгч Владимир Путинд Барак Обамагийн захидлыг дамжуулж байжээ. Захидалд Б.Обама АНУ, ОХУ-ын харилцааг хөгжүүлэх, бизнесийн таатай уур амьсгал бүрдүүлэх, дээд хэмжээний уулзалт зохион байгуулах хүсэлтэй байгаагаа дурджээ. Харин Н.Патрушев үүний хариуг Б.Обамад гардуулан өгсөн байна. Хэдийгээр В.Путины хариу тодорхойгүй байгаа ч Б.Обама нааштай хариу авсан гэнэ. Юутай ч В.Путин Б.Обамагийн хариуг тун богино хугацаанд илгээлээ. Н.Патрушев Б.Обаматай уулзсаныхаа дараа тус улсын Батлан хамгаалахын сайд Чак Хейгел болон албан ажлаар хилийн чанадыг зорьсон Жон Керриг орлож Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж буй Уильям Бурнс нартай уулзжээ. Томас Донилон, Николай Патрушев нарын айлчлалын үр дүнд Б.Обама В.Путин нар тун удахгүй уулзахаар боллоо. Тэд ирэх зургадугаар сарын 17-18-нд Их Британид болох “Их найм”-ын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзана. Эцэст нь дурдахад, Н.Патрушев Б.Обамад хар салхинд нэрвэгдсэн Оклахома мужид Ерөнхийлөгч Владимир Путин тусламж үзүүлэхэд бэлэн байгааг дуулгаж, Б.Обама В.Путинд талархаж буйгаа Н.Патрушев хэлжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)