Шувууны ханиадны тархалт агаарын замаар нэмэгдэж болзошгүй

Хятадад тархаад буй H7N9 шувууны ханиадны халдвар нэг үеэ бодвол харьцангуй буурсан. Тус улсын холбогдох мэргэжилтнүүд халдварыг таслан зогсооход онцгой анхаарч, халдварын тархалтыг хяналтдаа байлгаж чадсан хэмээн энэ долоо хоногийн дундуур “Синьхуа” агентлаг мэдээлсэн юм. Тэгвэл Хонконгийн их сургуулийн хэсэг эрдэмтэн H7N9-ийн вирусын халдварлах хувилбаруудыг судалж үзээд агаарын замаар, агаараар дамжин халдварлах боломжтой гэж тодорхойлжээ. Тэд H7N9-ийн вирусыг мэрэгч амьтдад туршсан байна. Туршилтаар вирус нь агаараар дамжин халдварлажээ. Хонконгийн их сургуулийн эрдэмтэн ярихдаа “H7N9-ийн вирус нь гахайнд халдварлах боломжтой. Мөн өөр төрлийн вирустэй нэгдэж илүү хор хөнөөлтэй, тархац өргөнтэй байж болзошгүй. H7N9 нь маш түрэмгий вируст тооцогдож байна” гэжээ. Хятадад H7N9 шувууны ханиадны улмаас энэ долоо хоногийн байдлаар 131 хүн халдвар авч, 36 хүн нас барсан юм. Гэхдээ сүүлийн долоо хоногт уг вирусын халдвар авсан хүн шинээр бүртгэгдээгүй бөгөөд амиа алдсан тохиолдол гараагүй байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)