Өмнийн говийнхон ирэх 4 жилд эрүүл амьдарна

Ирэх дөрвөн жил Өмнөговьчууд эрүүл чийрэг, ажилтай, орлоготой өрх гэр бүлийг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилт тавьж Дээгүүр орлоготой Өмнөговь гэсэн томоохон мөрийн хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа.
Харин үүнээс ард иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, эрүүл иргэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар Өмнөговь аймгийг 2013-2016 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон 2013 оны нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлд олон ажлууд тусгагдан ажиллаж байгаа. Энэхүү зорилтын хүрээнд БНСУ-ын Сөүл хотын Кюнхи эмнэлгийн 36 эмч Өмнөговь аймагт гурван өдрийн турш ажиллаж төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамрууллаа. БНСУ-ын эдгээр эмч мэргэжилтнүүд нь өөрийн улсдаа томоохонд тооцогддог эмнэлгийн ажилтнууд бөгөөд энэ удаагийн үзлэгээр ходоод, зүрх судас, үе мөч, арьс харшил, мэдрэл, чих хамар хоолой, хүүхэд болон шаардлагатай тохиолдолд эмэгтэйчүүд гэсэн төрлүүдээр үзлэг хийсэн байна. Мөн энэ үеэр эмч мэргэжилтэнүүд витамин болон бусад төрлийн эмийг иргэдэд үнэ төлбөргүй олгосон байна. Солонгос улсын эмч мэргэжилтэнүүдийн энэхүү үзлэгт нийтдээ 1500 гаруй иргэд хамрагдсан бөгөөд Өмнөговь аймгийн иргэдийн хувьд зүрх судас, үе мөчний төрлийн өвчин зонхилж байгаа талаар албаны хүмүүс мэдээлж байна. Түүнчлэн аймгийн БОЭТ-д одоогийн Солонгос улсад хэрэглэгдэж буй сүүлийн үеийн дэвшилтэт шинэ технологийн тоног төхөөрөмжүүд ашиглагдаж байгаа нь сайшаалтай байна гэлээ. Ажлын айлчлалын бүрэлдэхүүнд Сөүл хотын Кюнхи эмнэлэгийн 4 профессор, 10 эмч, 2 техникч болон 15 сувилагч нар ажилласан. Өмнөговь аймгийн Засаг даргын урилгаар зохион байгуулж байгаа уг арга хэмжээг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн, иргэдээс ямар нэгэн төлбөр хураамжгүй гүйцэтгэж байгаа нь ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад бодит хувь нэмэр болж байгаад иргэд талархалтай байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • zochin (182.160.13.38)

    2013-05-27

    iim teneg bodoltoi Baterdeneer yu gej erunhiilugch bolgoh yum hujaag undaalj mongol hunees uuh usiig ni haramlaj bgaa muu eriin teneg

  • baagii (182.160.54.61)

    2013-05-26

    ovoo sh dee gehdee eruul amidraliin eh undes gerel togoo shiidej chadsan yum uu daa !15 jil haranhui bsn gedeg

  • baagii (182.160.54.61)

    2013-05-26

    ovoo sh dee gehdee eruul amidraliin eh undes gerel togoo shiidej chadsan yum uu daa !15 jil haranhui bsn gedeg

  • ганболд (202.170.69.66)

    2013-05-26

    өмнөговьчуудаа хамгийн чухал нь цэвэр ус шүү.гүний усаа уул уурхайд ашиглавал гүний усны түвшин доошилж урсах ус ховор говь ургах ургамалгүй болж сөнөнө.хэрлэн-говь төслийг монголын эрдэмтэд боловсруулж засгийн газраар дэмжин их хуралд оруулахад батэрдэнэ эсэргүүцэж хэрлэнг минь хэрчих гэж байна гэж нутгийн улсын толгойг эргүүлж төслийг зогсоогоод байна. одоо говьчуудийн дэмжлэг тэмцэл хэрэгтэй байна.хэрлэн гол дорнодын хэрлэнгийн заставаар монгол улсын дархан ХИЛИЙГ ЗӨРЧИН ХЯТАДЫН ДАЛАЙ НУУРТ ЦУТГАДАГ. ХЭРЛЭНГ БАГАСГАЯ ГЭСЭНГҮЙ ХАРИНЧ УЛАМ САЙХАН БОЛГОЖ ГОВИЙН АРД ТҮМЭНДЭЭ УС ХҮРГЭЕ ГЭСЭН АРИУН ХҮСЭЛТЭЙ ЮМ.WWW.WATER CENTR.MN

  • (122.201.18.232)

    2013-05-25

    ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.