Өрх бүрийн 3 дахь хүүхдэд төрөөс сар бүр 120 мянгыг өгнө

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын чиглэлд Шинэчлэлийн Засгийн газраас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй ажлаас сайд С.Эрдэнэ танилцууллаа. Хүн амын бүтцэд хөдөлмөрийн насныхны эзлэх хувь 2025 он хүртэл хамгийн их байх тааламжтай үе тохионо. Хүн амын насжилтын цонх гэгдэх энэ үеийг улсын хөгжилд үр дүнтэй ашиглахын тулд Шинэчлэлийн Засгийн газар “Хүн амын хөгжлийн цогц бодлого” боловсруулж байна. Бодлого, хөтөлбөртөө хүн амын бүлгүүдийн санал санаачилгыг тусгахаар үндэсний чуулган, зөвлөгөөнүүд зохион байгуулж байгаа. Ахмад настан, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучуудын үндэсний чуулганыг өнгөрсөн хугацаанд хийсэн бол ирэх сард хүүхэд, хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар үүрэг хүлээгчдийг оролцуулсан чуулган зохион байгуулна. Нийгмийн дээрх үндсэн бүлгүүдийн саналыг тусгасан бодлогын баримт бичгийн төслөө Засгийн газрын хуралдаанаар ирэх сард хэлэлцүүлэхээр төлөвлөж байна гэж С.Эрдэнэ сайд хэллээ. Манай улсын 700 мянган өрхийн 80 хувь нь 1-2 хүүхэдтэй байхаар төлөвлөх болсон, цаашдаа хүн амын өсөлт зогсох шинжтэй байгаа тул гурав дахь хүүхдийг дэмжсэн бодлого хэрэгтэй. Иймд эхний хоёр хүүхдэд 0-2 нас хүртэл нь сар бүр 80000, харин гурав дахь хүүхдэд 120000 төгрөг олгох зохицуулалт хийхээр ажиллаж байна. Өндөр настны тэтгэвэр, халамжийн тэтгэмжүүдийн доод хэмжээг 30 орчим хувиар нэмэхээр тооцоо судалгаа хийж байна. Нийгмийн даатгалын тогтолцоонд гурван үндсэн шинэчлэл хийснээр эрүүл мэндийн салбарыг цааснаас салгаж, салбарын үйлчилгээг зах зээлийн механизмд бүрэн нийцүүлж, улмаар даатгуулагчийг хаанд өргөмжлөх зохицуулалт удахгүй ажил хэрэг болно. Амьжиргааны түвшин доогуур, нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхүүдэд олгодог хүнсний талоныг зорилтот эздэд нь хүргэхээр шинэчилсэн судалгаа хийж эхэлсэн, хөгжлийн бэрхшээлтэй 110 мянган иргэнээ дэмжиж хамгаалах бодлогоо шинэчлэхээр үндэсний хэмжээний судалгааг дуусгалаа, Хүний хөгжлийн сангийн 21 мянган төгрөгийг гүйцээн өгөхөөр улсын төсөвт 32 тэрбум төгрөг суулгасан, 6 дугаар сараас олгож эхэлнэ гэсэн мэдээллийг салбар хариуцсан сайд өглөө. Хүүхдийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдтэй холбогдуулан сум, хорооны нийгмийн ажилтнууд, хариуцсан албан хаагчдын ажлыг ихээхэн шүүмжлэх болсон. Гэтэл бодит байдал дээр нийгмийн ажилтнууд айлд нэвтрэх эрхгүй, хүүхдийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрх зүйн зохицуулалтгүйгээс ажил үүргээ бүрэн хэмжээнд гүйцэтгэж чаддаггүй. АНУ зэрэг оронд нийгмийн ажилтнууд торгууль тавих, баривчлах, тэр бүү хэл эцэг эх байх эрхийг нь хасах эрхтэй ажилладаг аж. Иймд нийгмийн ажилтны эрхийг нэмж, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр ажил эхлүүлсэн байна.

Гадаад иргэдтэй суух, гадаадад хүүхэд үрчлүүлэх гэх мэт асуудалд бас бодлогын өөрчлөлт хэрэгтэйг салбар хариуцсан сайд тодотгож, энэ чиглэлээр ажлууд эхлүүлснээ дуулгалаа. Түүнчлэн, монголчууд олноор амьдарч буй улс, хотуудад нийгмийн хамгааллын үйлчилгээний төвүүд нээж байгаа аж.

“Хүн амын хөгжлийн цогц бодлого"-ын баримт бичиг боловсруулах ажлынхаа хүрээнд өнгөрсөн есөн сарын хугацаанд ХАХНХЯ-наас нийгмийн хамгааллын зорилтот бүлгүүдийг зөв тодорхойлж, оновчтой дэмжлэг үзүүлдэг болгохоор олон төрлийн судалгаа хийж буйг С.Эрдэнэ сайд онцоллоо
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • zochin (202.21.106.161)

    2016-05-30

    2013 ond yarigdaj baisan ch biyelegdeegui yum bn

  • монгол (37.220.178.26)

    2013-05-30

    гадаад руу цагаачилсан хүмүүст мөнгө өгөөд хэрэггүй. тэр мөнгөөрөө нөгөө солонгос КИМ, хар арьстан Жонтойгоо сөжү, архи аваад уучихна.

  • sorry (76.164.234.43)

    2013-05-30

    shineer torson bish bizdee orh buriin huuhded l nas hargalzahgui ogno gj oilgohuu?

  • zzzzzzzzz (202.170.94.130)

    2013-05-30

    ene odoo bolildoo utagui yumaa