Ван Нистелрой Рунийг багаасаа явахыг зөвлөжээ



Английн "Манчестер Юнайтед"-ын довтлогч асан Рууд Ван Нистелрой хэрвээ багийнхаа амжилтад 100 хувь анхаарлаа төвлөрүүлж чадахгүй бол явсан нь дээр гэх зөвлөгөөг Уэйн Рунид хэвлэлээр дамжуулан өгсөн байна. 27 настай довтлогч Уэйн Руни багаасаа явах хүсэлтээ албан ёсоор тавьсан ч удирдлагын зүгээс татгалзсан хариулт өгсөн юм. "Өөрөө яг юу мэдэрч, хүсч буйгаас л бүх зүйл шалтгаална. Тэр багтаа үнэнч хэвээрээ байгаа бол явах гээд байх хэрэг үгүй. Харин багт үлдээд ирээдүй харагдахгүй байгаа бол шийдвэрээ өөрөө л гаргах хэрэгтэй. Хөгжөөн дэмжигчдийн хувьд Руни үлдвэл баяртай байх нь дамжиггүй. Харин тоглолтод анхаарлаа бүрэн хандуулж чадахгүй бол явсан нь дээр ээ" гэж Ван Нистелрой өгүүлжээ.





  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • fJYcoqvJkWhuUd (46.161.9.15)

    2016-05-14

    KFT07c zqkxbmwkoqkb, [url=http://sybvudbmndii.com/]sybvudbmndii[/url], [link=http://vjfpgfmeridv.com/]vjfpgfmeridv[/link], http://bpfjkyxhhejt.com/