Морин хуурын чуулга , улсын филормонитой хамтран хөгжмийн “акул”-уудыг нэгтгэн тоглоно

2013 оны 6 сарын 28
Монгол Улсын Филармони, Морин хуурын чуулга хамтран улсын их баяр наадам тохиолдуулан ирэх долдугаар сарын 11-нд 19.00 цагаас СТӨ-нд "Монголын сайхан орон" тоглолтыг зохион байгуулах гэж байна. Тоглолтонд Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хөгжмийн “акул”-ууд оролцох аж. Тухайлбал, Монгол Улсын Төрийн дууллыг зохиосон Суут хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Шарав, АЖ, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Төрийн шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Э.Чойдог нарын алдартануудын бүтээлүүд багтжээ. Түүнчлэн "Sweetymotion" хамтлагийн продюссер, СТА, хөгжмийн зохиолч Б.Чинбат, зарим гадаадын уран бүтээлчдийн өвөрмөц номерүүд орсон байна. Тасалбарын хувьд  40 мянган төгрөг байх аж. Ингээд энэ өглөөг Морин хуурын чуулгын "Сэрсэн тал"-тай угтая


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...