1976 оноос хойш 13 эмэгтэй цаазлуулжээ

АНУ-ын Техас мужид 1982 оноос хойшхи 500 дахь удаагийн цаазын ялыг гүйцэтгэсэн байна. Энэ ялыг гүйцэтгэх үеэр цаазын ялыг эсэргүүцэгчид Техаст жагсаал хийсэн талаар “Agence France-Presse ” мэдээллээ. Цаазаар аваачсан 500 дахь удаагийн ялтан нь 52 настай Кимберли Маккарти гэгч эмэгтэй байжээ. Тэрээр одоогоос 14 жилийн өмнө өөрийн хөрш, коллежийн багш асан, 71 настай Дороти Бусыг онц хэрцгийгээр хөнөөсөн ажээ. Маккарти хэрэг үйлдэх үедээ дээрэм хийх зорилго өвөртөлсөн байсан бөгөөд хар тамхи хэрэглэсэн байсан аж. Маккарти цаазаар авахуулахынхаа өмнө “Энэ бол ялагдал биш. Энэ бол ялалт. Та бүхэн намайг хаашаа явах гэж байгааг мэднэ. Би гэр рүүгээ явж байна. Ийсус рүү” хэмээжээ. Түүнийг үхлийн тариа тарьж цаазалсан байна. 1976 оноос АНУ-ын Дээд шүүх ялын дээд хэмжээг эргүүлэн хуульчилснаас хойш тус улсад 1,3 мянга гаруй гэмт хэрэгтнийг цаазаар аваачсан бөгөөд эдгээрийн 40 орчим хувь нь Техас мужид оногдож байгаа аж. Түүнчлэн эмэгтэй хүнийг цаазаар аваачсан тохиолдол тун ховор бөгөөд Маккартийн хувьд 1976 онд АНУ-ын нутаг дэвсгэр дээр ялын дээд хэмжээ сонсч, улмаар цаазлуулсан 13 дахь эмэгтэй болж байгаа юм байна
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)