Монголын сагсчид Японыг буулган авлаа

ОХУ-ын Казань хотноо дэлхийн оюутны 27 дахь удаагийн Универсиад наадмаас Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өчигдөр Филиппиний шигшээг 92:79-ийн харьцаагаар хожиж дэлхийн наадмын анхны хожлоо авлаа. Тэгвэл өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо  Японы шигшээ багтай тоглож 72-75 харьцаагаар хожиж хоёр дах ялалтаа байгууллаа. Тус тоглолтод Т.Санчир 33 оноо авч багаа тэргүүлсэн байна. Манай улсын тамирчин Т.Санчир 3,3 бөмбөг таслалт дунджчилсан үзүүлэлтээр тэргүүлж, дундаж авсан оноогоороо 8-р байранд бичигдэж байна. Харин Б.Билгүүн нэг тоглолтод 17,7 оноо дундчилж 6-р байранд бичигдэж байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)