Хурдан морьдын дүнг танилцуулж байна

Тулгар төрийн 2222, Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр айрагдсан хурдан морьдыг танилцуулж байна.


Шүдлэн насны морьдын уралдаанд 296 хурдан буян бүртгүүлж, 266 үрээ гарааны зурхайгаас эргэсэн байна.

1. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул, Данзандоржийн Одхүүгийн хээр шүдлэн түрүүлжээ. Хээр үрээг 356 дугаартай  14 настай Цэгмидийн Төрболд хүү унаж хурдлуулсан байна.

2. Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бандиагийн Баярсайханы хээр. 153 дугаартай 10 настай Мөнхтэнгэрийн Эрдэнэбаатар хүү унаж хурдлуулжээ.

3. Ховд аймгийн Цэцэг сумын уугуул  Баасанжавын бор. Бор үрээг 373 дугаартай, 11 настай Мөнхжаргалын Ховор-Эрдэнэ хүү унаж хурдлуулжээ.

4. Ховд аймгийн Мянгад сумын уугуул Загджавын Мэндсайханы Чонон саарал. Саарал үрээг 108 дугаартай 11 настай Жаргалын Дашзэвэг хүү унаж хурдлуулсан байна.

5. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хүрэн үрээ айргийн тавд хурдалжээ.

6. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Чулуунбаатарын Төмөрбаатарын зээрд халзан

7. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Ухнын Эрдэнэбилэгийн халтар

8. Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Жагарын Явуухулангийн шарга

9. Дорнод аймгийн Баяндун сумын уугуул Ганзоригийн Дашцэрэнгийн хээр

10. Төв аймгийн Баянцогт сумын уугуулд Болдбаатарын халиун үрээ тус тус хурдалжээ.




Хязаалан насанд 303 морь мордсоноос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Монгол улсын Манлай уяач Д.Бат-Эрдэнийн “Улс” халзан улсынхаа их баяр наадамд гурав дараалан түрүүлж дархан түмэн эх боллоо

2. Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хар азарга

3. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын уугуул аймгийн Алдарт уяач Элхээгийн Бямбасүрэнгийн хүрэн азарга

4. Айргийн дөрөвт Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн зээрд азарга

5. Айргийн тавд Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Сугарын хул азарга тус тус хурдаллаа.



Төрийн их баяр наадмын их насны 381 хурдан хүлэг гарааны зурхайгаа эргэснээс Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэний хүрэн түрүүллээ. Энэхүү хурдан хүлэн Ардын хувьсгалын 91 жилийн ой болон төвийн бүсэд дараалан түрүүлсэн. 2009 оны Ламын гэгээний даншигт соёолон аман хүзүү, 2011 оны зүүн бүсэд айргийн тавд хурдалсан. Энэ хаврын Дүнжингаравын бүсэд айрагдсан. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Эрдэнэбатын унаган, МУМУ Батхүрэлийн Бат-Өлзий уясан.

2. Улаанбаатар хотын Хүй мандал галын уяач Чимэдийн Энхтайваны хонгор халзан хурдаллаа. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Баатарын Буян-Оршихын унаган адуу. Сэцэнханы хурдад зургаалж байсан.

3. Ховд аймгийн Чандмань сумын уяач Ерөөлтийн зээрд халзан.  Сүхбаатар аймгийн Онгон сумын унаган, 2011 оны Сүхбаатар аймгийн аварга хүлгийн уралдаанд айргийн гуравт хурдалж байв. 2012 оны хавар “Жейл” ХХК-ийн уралдаанд түрүүлж, давхар уягаар  Дүнжингаравт хол түрүүлсэн. Энэ жил Дүнжингарав, Эрдэнэтийн бүсийн уралдаануудад дараалан түрүүлсэн энэ цагийн нэрт түмэн эх.

4. Төв аймгийн Баянцогт сумын харьяат монгол улсын тод манлай уяач “Бандгай” хэмээх Сумъяасүрэнгийн Ганхуягийн бор дөрвөн жил дараалан төрийн наадамд айрагдаж энэ цагийн нэгэн гайхамшигт амжилтыг тогтоолоо.

5. Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат Б.Амарбаясгалангийн хүрэн халзан.



Хурдан азарганы уралдаанд 204 хурдан буян бүртгүүлж, 187 нь гарааны зурхай руу хөдөлсөн байна.

1.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Монгол улсын Манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн “Улс” халзан азарга төрийнхөө их баяр наадамд гурав дахь удаагаа түрүүллээ. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын унаган адуу халзан азарга Ардын хувьсгалын 90, 91, 92 жилийн ойн баяр наадмуудад ийнхүү алтан жолоо өргүүлэн түрүүлээд буй юм. Халзан азаргыг 393 дугаартай 14 настай Тогоохүүгийн Баярхүү унаж хурдлуулсан бол уяа сойлгыг нь аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатар тааруулжээ.

2
. Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хар азарга аман хүзүүнд хурдалжээ. Хар азаргыг 235 дугаартай Батмөнхийн Элбэгзаяа 12 настай хүү унаж хурдлуулжээ.

3. Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэлхээгийн Бямбасүрэнгийн Унаган зээрд азарга айргийн гурваар хурдалжээ. Зээрд азарга өнгөрсөн жил төрийнхөө их баяр наадамд аман хүзүүнд хурдалж байсан хурдан буян билээ. Зээрд азаргыг 1179 дугаартай Б.Баасанбаяр унаж хурдлуулсан.

4.
Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн зээрд азарга айргийн дөрөвт хурдаллаа. Амгалан төрийн ажнай шарга азарганы гал төл зээрд азаргыг  242 дугаартай 11 настай Дашбалбарын Мөнхсайхан хүүхэд унаж хурдуулмсан бөгөөд өнгөрсөн жил төвийн бүсийн наадамд айрагдаж байсан хурдан буян юм.

5.
Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Дуламын Сугарын хул азарга. Хул азарга өнгөрсөн жилийн төрийнхөө их баяр наадамд айргийн гурваар давхиад, хэдхэн хоногийн дараа болсон төвийн бүсийн уралдаанд түрүүлж байсан. Хул азаргыг 519 Батдэлгэрийн Буяндэлгэр найман настай хүү унаж хурдлуулсан бол уяа сойлгыг нь Тод манлай уяач Д.Онон тааруулжээ.



Хийморь цогцолсон соёолон насны уралдаанд Монгол орны өнцөг булан бүрээс хуран чуулсан 223 хурдан буянгуудаас Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул аймгийн Алдарт уяач Ширнэнбандийн Адьшаагийн хонгор үрээ түрүү магнайдаа тоосгүй түрүүлэн ирж хурсан олноо цэнгүүллээ.

Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хүрэн үрээ хурдалсан бол айргийн гуравт Дорнод аймгийн Матад сумын харъат аймгийн Алдарт уяач Бат-Очирын Цэндбаатарын саарал үрээ, айргийн дөрөвт Төв аймгийн Баян сумын уугуул аймгийн Алдарт уяач Хэнгэрэгийн Цогтсайханы хүрэн үрээ, айргийн тавд Ховд аймгийн Дөргөн сумын уугуул “Гарьд зам” компанийн захирал Нямдаваагийн Батбаярын бор үрээ тус тус хурдаллаа.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)