Сноуденд орогнолоос гадна Нобелийн шагнал олдож мэдэх нь

Шведийн шинжлэх ухааны хааны академийн гишүүн, нийгмийн ухааны их сургуулийн профессор Эмео Стефан Сваллфорс Норвегийн Нобелийн хороонд захидал бичиж Эдвард Сноуденд Нобелийн энхтайвны шагнал олгохыг хүсчээ. Энэ талаар ВВС радио станц мэдээлсэн байна. Илгээлтэд “Өөрт нь аюултайг мэдсээр байсан атлаа эр зориг гаргаж АНУ-аас явуулж байсан өдөөн хатгасан тагнах ажиллагааг илчилсэн” гээд “Сноудений эр зоригийн ачаар манай дэлхий улам сайн, улам аюулгүй боллоо” гэж профессор Сваллфорс тэмдэглэжээ. Харин Лондонгийн "Дейли Мейл” сонин “Сноуден 2013 оны Нобелийн шагнал авч чадахгүй, яагаад гэвэл хоёрдугаар сарын 1-нээр тасалбар болгож нэр дэвшүүлэхийг хаасан” гээд “ Харин 2014 оны шагналд нэр дэвшиж магадгүй юм” гэж бичсэн байна. Сонин бас “Хэрэв Сноуден энэ шагналыг авч чадвал энэ нэр хүндтэй шагнал хүртсэн хамгийн залуу хүн болох юм” гэжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin (89.217.126.245)

    2013-07-16

    daraa jiliinhed oruulah heregtei, delhiin ulsuudiin baasan sheesniig hyrtel tagnuulddag baigaa umdaa aimaar umnuud., yamarch batalgaa baihgui.

  • Girl (202.72.243.229)

    2013-07-16

    Saixan zaluu shuu! Uxtelee durlaad bna