Гар утсанд суурилсан эхо аппаратыг ядуу буурай улсуудад нэвтрүүлнэ

АНУ-ын “MobiSante” компанийн зохион бүтээсэн дэлхийн хамгийн анхны мобайл эхо аппаратыг ядуу буурай орнуудад нэвтрүүлэх асуудлыг судалж байгаа аж. “MobiUS” хэмээх энэхүү эхо аппарат нь хэвлийд байгаа нярайг хянахаас гадна зүрх, элэг, уушиг, цөс, хөх гэх мэт эд эрхтэнүүдийг шалгаж тодорхойлох чадвартай юм.
Компанийн гүйцэтгэх захирал Сэйлиш Чутани “Энэ бол ядуу буурай орнуудад ашиглахад тун хялбар төхөөрөмж юм. Цахилгаанд холбож ашигладаг өнөөгийн бүрэн хэмжээний шинжилгээний аппарат нь нүсэр хэмжээтэйгээс гадна маш өндөр үнэтэй байдаг. Бидэнтэй олон улсын байгууллагууд хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэжээ.
Түүний ярьснаар бүрэн хэмжээний шинжилгээний аппарат нь 90 мянга гаруй ам.долларын үнэтэй байдаг. Тиймдээ ч ядуу улс орнууд худалдаж авахад тун бэрхшээлтэй. Дэлхийн хүн амын 70 орчим хувь нь бүрэн хэмжээний шинжилгээний аппаратыг ашиглаж чадахгүй байгаа аж.
Харин “MobiUS” бяцхан аппартын хувьд ердөө 10 мянган ам.долларын үнэтэй аж. Төхөөрмжийг iOS, “Android”, “Windows” гэх мэт үйлдлийн системтэй гар утас болон “Windows” таблетад ашиглах боломжтой. Үүнийг ашиглахын тулд өмнө нь гар утас заавал интернэттэй холбогдсон байх шаардлагатай байсныг мэргэжилтнүүд халж чадсан байна. -

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)