Хятадууд чанаргүй, цаг барьдаггүй агаарын тээврээр тэргүүлдэг

“FlightStats” судалгааны компани дэлхийн томоохон агаарын тээврийн компаниудын ажлын үзүүлэлтэд дүн шинжилгээ хийжээ. Дашрамд дурдахад энэ нь зөвхөн зургадугаар сарын үзүүлэлт гэнэ. Ингэхдээ тэд 15 минутаас дотогш хугацаанд хоцорч ниссэн нислэгүүдийг цагтаа гүйцэтгэгдсэн нислэгт бүртгэж, оруулсан байна.Эцэст нь дүгнэлтээ гаргахад Хятадын агаарын тээврийн компаниуд хоцролтоороо дэлхийд тэргүүлжээ. Ялангуяа Бээжингийн “Шоуду” нисэх буудлаас хуваарийн дагуу нийт нислэгийн зөвхөн 18,3 хувь нь л нисдэг байна. Харин хоёрдугаар байрт хоцролтоороо Шанхайн нисэх буудал орсон бөгөөд энэд бүх нислэгийн гуравны нэг нь л цагтаа гүйцэтгэгддэг ажээ. Туркын Стамбул хотын нисэх буудал цагийн хуваарийн дагуу нислэгийн 38 хувь нь гүйцэтгэгддэгээрээ гутгаарт бичигджээ. Түүнчлэн “FlightStats”-ийн үзсэнээр дэлхийн хамгийн муу агаарын тээврийн 10 компанийн жагсаалтын наймыг Хятадын агаарын тээврийн компаниуд эзэлдэг аж. Жишээ нь л гэхэд дэлхийд томоохонд тооцогддог Хятадын “Air China” компанийн онгоцны дөнгөж 50 хувь нь хуваарийн дагуу нислэг үйлддэг юм байна. Олон улсын 35 томоохон агаарын тээврийн компанийн жагсаалтад Бээжингийн Олон улсын нисэх буудал хоцролтын тоогоороо суул мушгисан байна. Харин нислэгийг яг цагт нь гүйцэтгэдэг манлайлагч нисэх буудлаар Токио хотын Ханедагийн нисэх буудал тодорчээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin.d (79.237.134.82)

    2013-07-17

    hujaa ***** chi dutaach

  • Зочин (203.91.112.12)

    2013-07-16

    Хятад аугаа том гүрэн. Бээжингийн ОУНБ дээр агаарын хөлгүүд манай УБ-ын сеүлийн хогийн автомашинууд шиг түгжирч байдаг. 2 минутын зайтай л том том онгоцууд хөөрч, бууж байдаг. Харин ч хятадууд нямбай, чамбай учраас энэ ажлыг сайн хийдэг гэж үзэж байна.