Хатан хааны гучыг төрөхийг хүлээсэн сэтгүүлчдийн уйдаагаа гаргах арга

II Элизавета хэдий улсын эзэн, хатан хаан боловч гэр бүлдээ бол бусдын л адил ач гучаа үзэхийг хүсэн хүлээсэн эмээ нь.  Гэвч хатан хааны хүсэн хүлээсэн гуч, ирээдүйд титмийг нь залгамжлах угсаа залгамжлагч нь төрөх хугацаа нь болчихоод байхад эхийнхээ хэвлийд бойжсоор л.  Хатан хааны гэр бүл гэлтгүй британичууд тэр аяараа баярт мэдээ хүлээж ядан, зарим нь Кэтериний хэвтсэн эмнэлгийн гадна сахиж эхэлжээ. Хэвлэл мэдээллийнхэн, гэрэл зурагчид ч түүхэн үйл явдлыг агшин алдахгүй мэдээлэхээр эмнэлгийн гадна техник хэрэгслээ зэхэж, цаг нөхцөөж сууна.

Олон нийт ингэж хүлээж байхад хатан хаан II Элизаветагийн гэр бүлийнхэн хунтайж Уильямын хүүг тэсгэлгүй хүлээх нь мэдээж хэрэг. Хатан хаан өчигдөр олон нийттэй уулзах үеэрээ ямар их хүлээлттэй байгаагаа нэгэн бяцхан охинтой хуучилсан байна. 10 настай сурагч охин хатан хаанаасаа “Та Кейтийн охиныг хүү байгаасай гэж бодох байна уу эсвэл охин байгаасай гэж хүсч байна уу” гэхэд “Хүү, охин нь хамаагүй ээ.  Удахгүй амралтандаа явахаас минь өмнө л төрөөсэй билээ гэж яарч байна. Гэвч ямар ч шинж алга” хэмээн өгүүлжээ.


Хатан хааны гуч хэзээ төрөхийг хүлээсэн сэтгүүлч цаг өнгөрүүлэх ийм арга олжээ
Хунтайж Уильямын гэргий, гүнгийн авхай Кэтеринийг энэ сарын 13 юм уу 15-нд төрнө хэмээн эмч нар таамаглаж байсан ч тэр хугацаа нь аль хэдийнэ өнгөрчихөөд байгаа билээ. Гэвч олон сая хүнийг хүлээлгэж буй бяцхан угсаа залгамжлагчийг буруутгах хүн харин алга. Учир нь, тэр хорвоод мэндэлсэн цагаасаа эхлэн цагийн хуваарьт ягштал баригдсан хязгаарлагдмал амьдралд орох учир яарах хэрэг юун билээ гэж ард олон ярьж байна.




  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)