А.Басхүү бас шагнуулав


Бөхийн чөлөөт ба сонгомол барилдааны өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр “Буянт –Ухаа” спортын ордонд амжилттай зохион байгуулагдан өндөрллөө.

            Энэхүү тэмцээний үеэр Азийн Бөхийн Нэгдсэн Хорооны Ерөнхийлөгч КИМ ЧАН-КЬЮ ССАЖЯ-ны харъяа Спортын Бэлтгэлийн Төвийн Ерөнхий дасгалжуулагч, ХХ Зууны шилдэг шүүгч, Сөүлийн олимпийн “Алтан шүгэл” шагналт, Монгол улсын Гавъяат дасгалжуулагч А.Басхүүгийн чөлөөт бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрий нь үнэлэн ”Азийн бөхийн нэгдсэн холбоо”-ны нэр хүнд бүхий шагналыг гардуулсан байна. Уг шагналд:

            “Эрхэм хүндэт Адуучийн Басхүү таны бөхийн  дасгалжуулагч, шүүгч болон удирдах ажилтны хувьд өөрийн эх орондоо болон дэлхийд бөхийг  хөгжүүлэх үйлсэд  оруулсан гавьяат хувь нэмэр, сэтгэл харамгүй, нөр их хөдөлмөрийн хүндэтгэлд зориулав” гэсэн үгтэй хүндэт өргөмжлөлийг эрхэм А.Басхүү танд гардуулж байгаадаа ихээхэн таатай байна хэмээн Азийн Бөхийн Нэгдсэн Хорооны Ерөнхийлөгч Ким Чан-Кью онцлон хэлж гардуулсан байна.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)