Нялхасын клиник сувилалын хүүхдүүд хоолноосоо хордсон нь батлагдлаа


Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс энэ сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн харьяа Хүүхдийн клиник сувилалд сувилуулж байсан долоон хүүхэд хордсон  хэрэг гарсан. Уг мэдээллийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас хүүхдийн сувилалд шалгалт хийсэн. Тэгвэл шинжилгээний хариу гарчээ. Лабораторийн шинжилгээний урьдчилсан хариугаар хүүхдүүдийн идсэн хоолны дээжээс нянгийн бохирдол өндөр, гэдэсний савханцарын бүлгийн бактери ихээр илэрсэн байна. Одоогоор долоон хүүхэд хордсоноос Халдварт өвчин судлалын төвд хэвтэн эмчлүүлж байгаа ба хоёр нь сэхээн амьдруулах тасагт хэвтсэн байгаа юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)