Мэргэжлийн хяналтын нэр барьж залилагчид баригджээ

2013 оны 8 сарын 2
Мэргэжлийн хяналтын байцаагч нарын нэрийг барьж залилан хийдэг байсан этгээдүүдийг олж илрүүлсэн байна. Тодруулбал  Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гурвалжингийн гүүрний ойролцоох цайны газар, ТҮЦ-ийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэдийг Мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийг барьж шалган, улмаар хуурамч торгуулийн хуудас өгөн залилдаг байжээ. Уг хэргийг үйлдсэн этгээдүүд нь эрэгтэй эмэгтэй хүмүүс байсан бөгөөд иргэдийг сүрдүүлэн мөнгө авдаг байсан гэнэ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...