Нарийнтээлийнхэн шинэ эмнэлэгтэй боллоо

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эрүүл мэндийн төвийн шинэ барилгыг 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авчээ.
Уг барилгын нээлтийн ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, Эрүүл мэндийн яамны Оношилгоо эмчилгээний технологийн хэлтсийн даргын үүргийг түр хавсран гүйцэтгэгч Я.Буянжаргал, ЭМЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга Ж.Нэргүй, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга н.Анхтуяа нар оролцлоо. Эрүүл мэндийн төвийн барилга шинээр ашиглалтанд орж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар 14,5 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг гардуулсан байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)