Төрийн тэргүүнүүдийн уулзалт хойшлогдлоо

Барак Обама болон Владимир Путин нарын ирэх 9-р сард хийх уулзалт, хэлэ
лцэх асуудлуудад ахиц, дэвшил гарахгүйн улмаас цуцлагдлаа хэмээн АНУ-ын Цагаан ордны хэвлэл, мэдээллийн нарийн бичгийн дарга Жей Карнигийн хийсэн мэдэгдэлд дурьджээ.
 
Уг баримт бичигт ОХУ-тай  зэвсгийн хяналт, худалдаа, аюулгүй байдал болон хүний эрхийн зэрэг асуудлуудаар ахиц, дэвшил гарахгүй гэдгийг цохон тэмдэглэжээ. АНУ хоёр улсын ерөнхийлөгчийн уулзалтыг хоёр улсын харилцаа илүү үр дүнтэй болох өдрийг хүртэл хойшлуулах нь зөв зүйтэй зүйл гэж Жей Карни онцолсон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)