Хүүхдүүд нэгнийгээ хүчинджээ

Оросын Краснодарын хязгаар дахь Анап хотын ойролцоохь "Прометей" хүүхдийн зусланд есөн настай охиныг 10-12 насны арав гаруй хүүхэд бүлэглэн хүчиндсэн жигшүүрт хэрэг гарчээ.  Хохирогч охиныг унтаж амрахаар өрөөндөө ороход хүүхдүүд түүнийг барьж аван, хувцсыг нь тайчиж, зарим нь гар, хөлийг нь барьж, улмаар бал, үзэг гэх мэт зүйлсээр хүчиндсэн байна.

Хэргийг хүүхдийн зуслангийн захиргаа нуухыг оролдсон ч илэрсэн байна. "Хүмүүжилгүй хүүхдүүдийг бид одоо яахав дээ. Манай зусланд тооноосоо хэтэрсэн олон хүүхэд ирсэн болохоор бүгдийг нь хянаж цагдах боломж байгаагүй" гэж хүүхдийн зуслангийн захирал ярьжээ.

Хохирогч охиныг эмнэлэгт үзүүлэхэд хүчиндүүлсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • pkxny (203.194.115.154)

    2013-08-09

    Бузар булайг түгээн дэлгэрүүлж байх нь хэнд хэрэгтэй вэ хэвлэл мэдээлллийн хууль гэж байна уу малнаас дор болчихоод байгаа бусуу

  • e (202.180.220.86)

    2013-08-09

    ustgaach ene teneg medeegee