Царнаевын найзуудыг буруутгалаа

АНУ-ын шүүхээс Казакстаны хоёр оюутныг Бостоны марафон гүйлтйн үеэр гарсан халдлагыг мөрдөх явцад саад учруулсан хэмээн үзлээ. Казакстанаас ирж суралцаж байсан оюутан Тажаяков, Кадырбаев нар болон Америкийн иргэн Робел Филлипос нар “№1 алан хядагч” гэсэн бичигтэй хар өнгийн ВМW маркын машинд сууж яваад 2013 оны дөрөвдүгээр сард баривчлагдсан юм.

Шалгаж үзэхэд казак оюутнуудын визийн хугацаа хэтэрсэн байсан тул тэднийг цагаачлалын хууль зөрчсөн хэмээн саатуулжээ. Тавдугаар сарын хоёронд тэд гэмт хэргийн ул мөрийг баллах гэсэн, харин америк эр мөрдөгчдийг төөрөгдөлд оруулах гэсэн үндэслэлээр сэжиглэгдсэн юм. “Тэд гурвуулаа 2013 оны дөрөвдүгээр сарын 18-ны үдэш Царнаевын өрөөнөөс үүргэвчийг авч гарсан, мөн Тажаяков, Кадырбаев нар Жохар Царнаевыг Бостоны марафоныүеэр болсон дэлбэрэлтийн хамсаатан гэдэг мэдээг сонсмогц үүргэвчээс салахаар шийдсэн гэдгээ хүлээсэн” хэмээн Холбооны Мөрдөх Товчооны баримтад дурджээ.

Тэд мөрдөгчдөд Кадырбаев Мөрдөх товчооныхон Царнаевынхны зургийг нийтэлсэний дараа дарьгүй салют, вазелинтай сав, гэрийн даалгавар бичсэн хуудас зэрэгтэй үүргэвчээс салах санал гаргасан хэмээн ярьжээ. Тэд үүргэвчийг гэрээсээ холгүйхэн орших хогийн саванд хийчихсэн аж. Энэ хэргийнхээ төлөө Казакстаны хоёр оюутан тав хүртэлх жил шоронд хоригдох болон 250 мянган долларын торгууль төлж магадгүй байна. Харин Филлипос найм хүртэлх жилийн ял болон мөн тийм хэмжээний торгууль төлөх гэнэ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Hunnu (103.11.195.140)

    2013-08-10

    Muu te1 boratuud..bolij..