Татварын албаны гадаа өндөг хагаллаа

Францын Бретани хотын шувууны аж ахуйтнууд Татварын албаны барилгын өмнө 100 мянган өндөг хагалж, бүтээгдэхүүний үнэ хямд байгааг эсэргүүцжээ. Түүгээр ч барахгүй тэд өдөр бүр ийм хэмжээний өндөг хагалсаар байх болно хэмээн мэдэгдсэн байна. Шувуучид Франц дахь өндөгний үйлдвэрлэлийн хэмжээг таван хувиар бууруулахыг хүсч байна. Ингэснээр тэд эрэлт нэмэгдэж, үнэ өснө хэмээн үзэж байгаа аж. Одоогоор фермерүүдийн өөрсдийнх нь өгч байгаа мэдээллээр нэг өндөгний үйлдвэрлэлийн зардалд 0,95 евро зарцуулагдаж байхад байхад зах зээл дээр гаргаад зарж байгаа үнэ 0,75 евро байгаа юм байна.

Энэхүү хүндрэл нь Европын холбооноос тахианы байрыг сайжруулах тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор урган гарчээ. Тогтоолд өндөглөгч тахиаг том тор болон тав тухын өндөржүүлсэн түвшинд байлгах талаар заасан юм байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • bi (182.160.34.131)

    2013-08-09

    manaihan medleggui chadvargui tatvarinhnig ingevel taarna