Улаан овоотын нүүрсийг Буриад руу экспортлоно

2013 оны 8 сарын 15
Канад улсын “Професи коал” нүүрс олборлогч компани Сэлэнгэ аймгийн Улаан овоотын уурхайгаас ОХУ-ын Буриад руу нүүрс гаргах гэрээ байгуулсан байна. Гэрээнд тусгаснаар сар бүр таван мянган тонн нүүрсыг Сүхбаатарын төмөр замаар гаргана гэж тусгажээ. Ванкуверт төвтэй “Професи коал” компаниас нүүрс авах түнш нь Буриадын бүс нутагт хоёр сая тонн нүүрс худалдаалдаг болохыг хэлсэн байна.Буриад улс нь жилдээ зургаан сая тонн нүүрс хэрэглэдэг аж. Гэхдээ Улаан-Овоотын уурхайгаас нийлүүлэх нүүрс нь Буриадын өсөн нэмэгдэж байгаа нүүрсний эрэлтийг хангахад дутагдалтай ажээ. Тус компани нь 2011- 2012 онд ОХУ руу нүүрс экспортолж байжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...