Сноудены хамтрагч их хэмжээний мөнгөнөөс татгалзлаа

Эдвард Сноуденаас нууц мэдээлэл хүлээн авсан “The Guardian” сонины сурвалжлагч Гленн Гринвальд америкийн хэд хэдэн телевизийн сувагтай мэдээлэгчийнхээ тухай ярилцлага өгөх талаар хэлэлцээр хийжээ. Гэвч эцсийн дүндээ Гринвальд ийм шийдвэр гаргахаас татгалзсан нь дээр гэж үзсэн байна. Хэрвээ түүнийг ярилцлага өгвөл 50 мянган ам.долларын урамшуулал хүлээж буйг сонордуулсан телевиз байсан ч татгалзах шалтгаан байсан тухай “Washington Post” дамжуулжээ. Гринвальд эдгээр шалтгаанаа тайлбарлахдаа, “Ярилцлагаас татгалзсан гурван шалтгааныг дурьдаж болно. Сноуденыг чиглэсэн дуулианыг өөр лүүгээ хандуулахыг хүсэхгүй байна. Сноуден ч намайг ийм ярилцлага өгөхгүй байх нь зүйтэй гэж дэмжсэн. Ийм ярилцлага ямар ч бодит үнэ цэнэ төрүүлэхгүйг би мэдэрч байна” гэжээ. Гленн Гринвальд нь Орост улстөрийн орогнол хийх боломжтой болсон Сноудентай харилцах эрхтэй цөөн хэдэн сэтгүүлчийн нэг юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)