ХААН Банк, ХСҮТ, МҮОНРТ-ийн хамтарсан “Хавдрын эсрэг үндэсний аян” 3 дахь жилдээ хэрэгжиж эхэллээ



ХААН Банк, Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ), МҮОНРТ-ийн хамтарсан “Хавдрын эсрэг үндэсний аян” 2011 оноос хойш Монгол орон даяар амжилттай  хэрэгжиж  , Монгол улс дахь хавдрын эсрэг зохион байгуулалттай, үр дүнтэй, цогц үйл ажиллагаа болон өргөжиж ирлээ. 2011 онд 21 аймаг, нийслэл хотын 9 дүүрэгт, 2012 онд 12 аймагт тус тус хэрэгжиж хавдрын цогц тусламж үйлчилгээ үзүүлсэн тус аяныг 2013 онд хавдрын өвчлөл өндөртэй 8 аймагт үргэлжлүүлэн зохион байгуулахаар хамтрагч талууд өчигдөр гэрээг үзэглэлээ.

Энэ удаа Дорнод, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай-Хархорин, Сэлэнгэ-Зүүнхараа гэсэн 8 аймагт ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн баг хамт олон 2013 оны 8-р сарын 18-аас хуваарийн дагуу ажиллан эрсдэлт бүлгийн иргэдийг үзлэг оношилгоонд хамруулж, орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд нарт сургалт зохион байгуулан, орон нутагт яаралтай мэс ажилбар хийж, сайн дурын идэвхитнүүдийг бэлтгэх төлөвлөгөөтэй байна.

Түүүүнчлэн  “Хавдрын эсрэг үндэсний аян”-ны хүрээнд  сэтгүүлчид, уран бүтээлчид, чөлөөт уран бүтээлчдийн дунд  “Шилдэг бүтээлийн уралдаан”-ыг энэ онд 3 дахь жилдээ зарлаж байна. Дөрөв дэх засаглал хэмээгддэг хэвлэл мэдээллийнхний  оролцоо болонМөн ХААН Банкны сайн дурын идэвхтэн ажилтнуудын дэмжлэгтэйгээр хавдраас урьдчилан сэргийлэх, эрсдэлт зан үйлээс зайлсхийх, эрт илрүүлэхийн ач холбогдлын талаар олон нийтэд ойлголт мэдлэг өгөх нь аяны томоохон бүрэлдэхүүн хэсэг юм.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Нийгмийн сайн сайхан, хүн ардын хавдаргүй эрүүл амьдралын  төлөө ХААН Банк Сангаас “Хавдрын эсрэг үндэсний аян”-нд 300 гаруй сая төгрөгийн санхүүжилт хийж,  өнгөрсөн 2 жилийн хугацаанд ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд ээс бүрдсэн баг Монгол орныг тойрон ажиллаж, эрсдэлт бүлгийн 40.000  гаруй иргэнийг нийг хавдрын цогц үзлэг, оношлогоонд хамруулан168 яаралтай мэс ажилбарыг газар дээр нь хийж, 480 сувилагч, 2173 эмч, эрүүл мэндийн мэргэжилтэнд сургалт зохион байгуулж, ХААН Банкны ажилтнуудаас бүрдсэн сайн дурын идэвхтнүүд 500 байгууллагын 13,600 иргэн, ЕБС-ийн 50,000 сурагчид “хорт хавдрын эрсдэлд хүчин зүйлс, тэдгээрээс сэргийлэх” тухай сургалтыг зохион байгуулсан үр дүнтэй байна.

 Үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 19,3%  нь хавдрын урьдал өвчин болоод хоргүй,  хортой хавдар гэж оношлогдсон бол 53% нь ямар нэгэн суурь өвчтэй гэж гарчээ. Өөрөөр хэлбэл үҮндэсний аяны үр дүнд 7.400 орчим хүн хавдрын эрт шатандаа оношлогдож, цаашид эмчилгээ сувилгаанд хамрагдах бүрэн боломжтой болжээ.

“Хавдрын эсрэг үндэсний аян-2013” –ийн эхний баг энэ сарын 18-нд Дорнод-Хэнтий чиглэлд гарахаар бэлтгэлээ хангаж байна.


 Нийгмийн тулгамдсан асуудал болоод буй хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг түгээх, хорт хавдрын талаарх үндсэн ойлголтуудыг олон нийтэд хүргэх зорилгоор Монгол орныг хамарсан үндэсний аяныг ХААН Банк, Хавдар Судлалын Үндэсний Төв, МҮОНРТ-ээс санаачлан  “Хавдрын эсрэг үндэсний аян” 2011 оноос эхлэн хамтран хэрэгжүүлж, Монгол орны 21 аймаг, 9 дүүрэгт амжилттай хэрэгжүүлсэн билээ.



Өнгөрөгч онд 12 аймагт хэрэгжүүлсэн тус аяныг энэ онд хавдрын өвчлөл өндөр байгаа 8 аймагт үргэлжлүүлэн зохион байгуулахаар хамтрагч талууд шийдвэрлэснээр өнөөдөр гэрээг үзэглэлээ.

Энэ удаа Дорнод, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай-Хархорин, Сэлэнгэ-Зүүнхараа зэрэг 8 аймагт ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн баг хамт олон 2013 оны 8-р сарын 18-аас 2 сарын турш орон нутагт ажиллахаар болоод байна. Аяны хүрээнд мөн ХААН Банкны сайн дурын ажилтнуудыг эрүүл мэндийн сургагч багшаар бэлдэх  зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм байна.   

Нийгмийн сайн сайхан, хүн ардын хавдаргүй эрүүл амьдралын  төлөө ХААН Банк Сангаас 300 гаруй сая төгрөгийн санхүүжилт гаргаж, өнгөрсөн 2 жилийн хугацаанд Хавдар судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн баг Монгол орныг тойрон хавдрын үзлэг шинжилгээ хийхдээ эрсдэлт бүлгийн 40.000  гаруй иргэнийг хавдрын цогц үзлэг, оношлогоонд хамруулсан байна. Үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 19,3%  нь хавдрын урьдал өвчин болоод хоргүй,  хортой хавдар гэж оношлогдсон бол 53% нь ямар нэгэн суурь өвчтэй гэж гарчээ. Өөрөөр хэлбэл үндэсний аяны үр дүнд 7.400 орчим хүн хавдрын эрт шатандаа оношлогдож, цаашид эмчилгээ сувилгаанд хамрагдах бүрэн боломжтой болсон байна.

Түүнчлэн  “ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН” –ны хүрээнд  сэтгүүлчид, уран бүтээлчид, чөлөөт уран бүтээлчдийн дунд  “Шилдэг бүтээлийн уралдаан”-ыг энэ онд 3 дахь жилдээ зарлаж байна. Дөрөв дэх засаглал хэмээгддэг хэвлэл мэдээллийнхний  оролцоо болон ХААН Банкны сайн дурын ажилтнуудын дэмжлэгтэйгээр хавдраас урьдчилан сэргийлэх, эрсдэлт зан үйлээс зайлсхийх, эрт илрүүлэхийн ач холбогдлын талаар олон нийтэд ойлголт мэдлэг өгөх нь аяны томоохон бүрэлдэхүүн хэсэг болж байна.







  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)