Willian-ийг примьер лигт авчирах уралдаанд Манчестер Юнайтед нэгдлээ

Ливерпүүл, Тоттенхэм клубуудын анхааралд байсан Бразилын довтлох чиглэлийн хагас хамгаалагч Willian-ийг примьер лигт авчирах уралдаанд Манчестер Юнайтед нэгдлээ. Уг нь Оросын Анжи клубын тоглогч Willian Ливерпүүлийн сонирхолд татагдаж байгаагаа илэрхийлээд байсан ч Манчестер Юнайтед түүнийг авахаар £30 саяыг санал болгоход бэлэн болжээ.

Willian өөрийн ирээдүйнхээ талаар ESPN-д : " Манчестер Ситигээс ирсэн санал буцаагдсан. Одоо ирэх өдрүүдэд Ливерпүүл зэрэг цөөн хэдэн клубээс ирэх саналыг би хүлээж байна. Хэрвээ үнэхээр Ливерпүүл бол мэдээж тэд гайхалтай клуб шүү дээ. Би өөртөө итгэлтэй, маш тайван байгаа. Би зүгээр л хамгийн хамгийн сайн саналыг нь хүлээж байна. Англи бол миний зорилго. Би примьер лигт маш их дуртай. Хэрвээ би Англи руу явахаар болчихвол энэ нь мэдээж надад сайнаар нөлөөлнө." гэжээ. 
Эх сурвалж ball.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)