Орон байрны хулгайн хэрэгийн гаралт ихэсчээ

2013 оны 8 сарын 16
Өчигдөр нийслэлийн хэмжээнд хэд хэдэн гэмт хэрэг бүртгэгдлээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн “Ногоон нуур”-ын далан дээр иргэн М нь согтуурсан үедээ Г-г зодож баруун чихийг нь тастаж танхайрч байсныг дүүргийн цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийнхэн таслан зогсоолоо. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж байна.

Мөн Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн А нь үл ялих зүйлээс болж маргалдан Ж-ын гар, хөлөнд 2-3 удаа хүйтэн мэсээр гэмтээн шархдуулж танхайрч байсныг дүүргийн цагдаа нар үйлдэл дээр нь таслаж, хэргийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.
Түүнчлэн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Н-ын гэрээс дунд гарын мөнгөн аяга, хуримын хос алтан бөгж, алтан нуухтай чүнчигноров дунд гарын хөөрөг, алтан ээмэг, эмэгтэй, эрэгтэй монетон бөгжнүүд зэрэг эд зүйл алдагдсан хэргийг тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж байна.
 
Дашрамд өгүүлэхэд, сүүлийн үед орон нутгийн баяр наадам, амралт, зугаалга ихсэж байгаатай холбогдуулан хол ойр гарахдаа гэр орноо ойр орчмын айл, хөрш, хамаатан садандаа сайтар захиж үлдээж байх хэрэгтэй.
Учир нь хулгайн, дээрэм шөнийн цагаар бус гэгээн цагаан өдрөөр их үйлдэгдэж, бүртгэгдэх болсон тул ард иргэдийг дээд зэргээр сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн цагдаагийн газраас албан ёсоор сануулж байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...