Щвейцарийн иргэн 93,6 сая ам.евро хожжээ

Швейцарийн иргэн Европдоо алдартай “EuroMillions” хонжворт сугалаанаас ийм хэмжээний мөнгө хожин улсынхаа дээд амжилтыг эвджээ. Өмнө нь Их Британийн нэгэн азтан уг хонжворт сугалаанаас их хэмжээний мөнгө хожиж байсан бөгөөд швейцарь иргэний хожлын мөнгө түүнийхээс хоёр дахин бага хэдий ч улсдаа бол дээд амжилтыг анхлан тогтоож байгаа явдал гэнэ. Хонжворт сугалааны нэг билет хоёр еврогийн үнэтэй. Европын холбооны 10 орны 200 сая гаруй хүн уг хонжворт сугалаанд оролцдог аж. “EuroMillions” хонжворт сугалаа анх 2004 оны хоёрдугаар сарын 13-нд Франц, Испани, Их Британи гэсэн гурван оронд дэлгэрч байжээ. Харин тус оны 10-дугаар сард Швейцарь, Португали, Ирланд, Австри, Бельги, Люксембург гэсэн зургаан орон хонжворт сугалаанд нэгдсэн байна. Энэ удаагийн хожил нь Швейцарийн хонжворт сугалааны түүхэнд хамгийн том нь бөгөөд 2011 онд нэгэн азтан 60 орчим сая евро хожиж байжээ. Харин Их Британийн нэгэн иргэн өнгөрөгч тавдугаар сард 95 сая евро, 2012 онд бас нэгэн британи азтан 190 сая евро тус бүр хожиж байжээ.

Ц.МӨНХ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • adf (202.21.114.11)

    2013-08-27

    america euro gj bgaa um bolov uu.hehehehe

  • ***** (202.179.7.6)

    2013-08-27

    am evro gej haanhiinkh ve ta minee

  • ***** (202.179.7.6)

    2013-08-27

    am evro gej haanhiinkh ve ta minee

  • пүүжээ (203.91.118.162)

    2013-08-27

    пээх Монголоос хамгийн азтай нэгийгээ тийш нь тууяаа хаха