Экс ерөнхийлөгчийн өрийг хүүхдүүд бас гэр бүл нь төлнө

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Чон Ду Хваны улсад төлөх ёстой их хэмжээний өрийг түүний үр хүүхэд, гэр бүлийнхэн нь төлөхөөр болжээ. 1979-1988 онд Өмнөд Солонгосыг удирдаж, дарангуйлагч гэгдэж явсан Чон Ду Хваныг Гванжугийн хэрэгт буруутган ялын дээд хэмжээгээр шийтгэсэн боловч хожим нь Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан билээ. Гэвч түүнийг эрх барих хугацаандаа их хэмжээний авлига авч, улсын мөнгө завшсан хэрэгт буруутган, 1997 онд Дээд шүүхээс 167,2 тэрбум воны торгууль ноогдуулсан  юм. Гэвч энэ өр төлбөрийг барагдуулахгүй явсаар өдийг хүрсэн бөгөөд саяхан энэ хэргийн эцсийн шийдвэр гарч экс Ерөнхийлөгчийн гэр бүл, үр хүүхэд нь өрийг гүйцээж төлөхөөр болсон байна. Экс Ерөнхийлөгч өрөө төлөхийн тулд байшингаа зарах бөгөөд үлдсэн өр төлбөрийг дөрвөн хүүхдийнх нь оролцоотойгоор төлж барагдуулах аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Монгол хүн (103.11.195.220)

    2013-09-11

    Одоо биш юмаа гэхэд шудрага ёс тогтсон тэр цагт одоогийн авилгачдийн үр хүүхдүүдийг ийм хар үйл хүлээж байгаа ч юм билүү хэн мэдлээ.