Олон улсын олимпын хороо шинэ удирдлагатай боллоо

Олон улсын олимпийн хорооны ес дэх ерөнхийлөгчийг тодруулах санал хураалт Аргентиний нийслэл Буэнос Айрес хотод боллоо. Улмаар Германы иргэн, туялзуур жадчин Томас Бах нэр дэвшигчдийг ялж, Жак Роггегийн халааг авахаар болсон байна. Томас Бах 60 настай, 1976 онд Монреалийн олимпийн тоглолтод Баруун Германы нэрийн өмнөөс оролцож, алтан медаль хүртэж байжээ. Тэрбээр Сергей Бубка, Ричард Каррион, Сер Мианг Нг, Денис Освалд, Чин-Куо Ву нарыг ялсан байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)