Пап ламд хуучин машин бэлэглэжээ

Ромын пап лам I Франсуа католик шашны сүм хийдүүдээ санхүүгийн хэмнэлт хийж, аль болох ядуусын төлөө үйлчилж байхыг уриалан, шинэ бодлого гаргасан билээ. Их энгийн амьдралын хэв маягтай пап лам ромын папын хэрэгцээнд ашигладаг өндөр үнэтэй лимузин машиныг унахаас татгалзаж, шашныхаа томоохон мяндагтан, хамба лам нарыг ч зардал өндөртэй тансаг машин унахгүй байхыг уриалсан юм. Түүний энэ санаачилгад сэтгэл хөдөлсөн нэгэн итали эр пап ламд бэлэг илгээхээр шийдэж өөрийнхөө 20 жил унасан Renault 4 машинаа бэлэглэжээ. Аль хэдийнэ 300 мянган километр явсан хуучин машиныг нь пап лам авах эсэхэд тэрээр эргэлзэж байсан ч өөрийн хүсэлтээ Ватиканд уламжилтал I Франсуа бэлгийг нь авахыг зөвшөөрчээ. Пап лам төрөлх Аргентиндаа амьдарч байхдаа ч үүнтэй яг ижил машин унадаг байсан учир дуртайяа авч. I Франсуа өмнөх пап лам нарыг бодвол нас харьцангуй залуу учир машинаа өөрөө жолоодож, бие хамгаалагч, туслахуудаа гайхашруулжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)