Дэлхийн анхны тусламжийн өдөр- “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД АЮУЛГҮЙ ОРОЛЦОЁ” өдөрлөг болно

Дэлхийн анхны тусламжийн өдөр жил бүрийн 9-р сарын 14-ний өдөр болдог билээ. Энэ жилийн хувьд " Анхны тусламж ба замын аюулгүй байдал " сэдвийн дор улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх юм.
 " Хүн бүр  анхны тусламж сурч мөн бусдыг бэлтгэж амьдралаа аварч чадна" гэдэгийг ухамсарлан гэмтэл ослын болон хэрэгцээт үед анхны тусламж үзүүлж сурцгаая. Тус өдөрлөгт МУЗН-ийн төлөөлөл болон Замын цагдаагийн газар, Монгол даатгал компанийн удирдлагууд оролцно.
МУЗН-ийн Өсвөрийн Улаан Загалмайчид  замын аюулгүй байдал сэдэвт жүжигчилсэн тоглолт  үзүүлэх ба Анхны тусламжийн иж бүрдэл бүхий мэдээллийн өртөөгөөр аялж Анхны тусламжийн манекан, сургалтын хэрэглэгдэхүүнүүдтэй танилцаж,   МУЗН-ийн хэрэгжүүлж буй Олон Нийтэд Тулгуурласан Эрүүл Мэнд Анхны Тусламж  төслийн үйл ажиллагааг сонирхохын зэрэгцээ, Монгол даатгал компанийн танилцуулга мэдээллийг авч,Замын цагдаагийн газар болон МУЗН-ийн эрхлэн гаргасан анхны тусламжийн талаарх гарын авлагыг авах боломжтой юм. Мөн энэхүү өдөрлөгийн үеэр ОНТЭМАТ төслөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах хэрэгсэл гардуулах ба Зам тээврийн осол гэмтэлд өндөр эрсдэлтэй сургуулиудад гарын авлага, гэрэл ойлгогч бүхий цүнхний уут ,сурталчилгааны материал гардуулна .Эрхэм сэтгүүлчид та бүхнийг "Анхны тусламж амь нас авардаг  үнэнийг олон нийтэд түгээж хамтран ажиллахыг урьж байна.
Өдөрлөг 2013 оны 09-р сарын 13-ны өдөр 11 цагаас 11-р хороолол Сэргээн засалтын үндэсний төвийн хурлын танхимд  / Хуучнаар түлэнхийн төвийн хажууд/ болно  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)