Үерийн улмаас 4 хүн амиа алджээ

АНУ-ын Колорадо мужид нүүрлэсэн үерийн гамшгийн улмаас дөрвөн хүн амиа алдаж, 172 хүн ор сураггүй болсон тухай Reuters мэдээлэв. Мужийн хойд хэсгийн Боулдер хотод үерийн гамшиг илүүтэй нүүрлэсэн бөгөөд онцгой байдал, цэргийн алба хаагчид ор сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаа явуулж байна. Нисэх хүчнийхэн ч мөн энэ ажилд оролцож байгаа аж.

Эрх баригчид хотын иргэдийг аюулгүй газарт нүүлгэх шийдвэр гаргав. Цэргийнхэн байшин бүрээр орж, иргэдийг эд зүйлээ авч нүүхэд нь тусалж байна. Цаг уурчдын мэдээгээр үерийн усны төвшин нэмэгдэж магадгүй. Ням гаригт усан бороо үргэлжлэн орно. Байгалийн гамшиг Колорадогийн хөрш Нью-Мехико мужийг бас дайрч байна. Тэнд хүмүүсийг гамшгийн голомтоос нүүлгэж эхэлжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)