Венесуэлийн ерөнхийлөгч унадаг дугуйнаас унажээ

Өмнөд Америкийн Венесуэл улсын нийслэл хотод өнгөрөгч амралтын өдрүүдэд олон нийтийг хамарсан спорт өдөрлөг зохион байгуулагджээ. Энэ үеэр тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро унадаг дугуй унаж, дугуйт аяллын багийг тэргүүлэн явж байжээ. Тэрбээр дэргэдүүр өнгөрч буй иргэдтэй мэндлэхийн тулд зөвхөн нэг гараараа дугуйгаа жолоодон нөгөө гараараа иргэд рүү даллан их догь явж байснаа гэнэт тэнцвэр алдан хатуу зам дээр тэрийн унасан байна. Түүний уналтын бичлэгийг тус улсын “Venezolana de Television” телевиз дамжуулсныг бусад цахим хэвлэлүүд хуулбарлан тавьж олны анхаарал татсан. Дугуйчдыг тэргүүлэн явж байсан Ерөнхийлөгчийг осолдмогц ойр хавьд нь явж байсан дугуйчид ч шил шилээ даран осолдож, багагүй “түгжрэл” үүсгэжээ. Гэхдээ ямар нэг ноцтой гэмтэл авсан хүн байхгүй аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)