Крис Хорнер 41 настайдаа ”Вуелта Испаниа”-д түрүүлэв

Дугуйн спортын хамгийн том дөрвөн цомын нэг “Вуелта Испаниа”-д Америкийн дугуйчин Крис Хорнер түрүүллээ. Өдгөө 41 настай тэрбээр 1935 оноос хойш зохиогдож байгаа олон өдрийн уралдаанд түрүүлсэн анхны америк тамирчнаар тодорч байгаа юм. Мөн тэрбээр тус уралдаанд түрүүлсэн хамгийн хөгшин тамирчин болж түүхэнд үлдэж байна. Крис Хорнер “Энэ бол миний спортын замналд мартагдахааргүй мөч байлаа. Ний нуугүй хэлэхэд би ялалтын амтыг мэдрээгүй дэндүү удсан байж. Би өдгөө 41 настай. Энэ бол спортын замналын хувьд хамгийн төгсгөлийн үе шат. Би карьерынхаа төгсгөлд ийм том тэмцээнд түрүүлсэндээ баяртай байна” хэмээн ярьжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)