У.Мөнх-Эрдэнэ ДАШТ-нд оролцохоор боллоо

Казахстаны Алма-Ата хотноо ирэх сарын эхээр болох боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг- ын жинд Лондоны олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин У.Мөнх- Эрдэнэ эх орноо төлөөлөн оролцохоор боллоо. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын халз тулаан өчигдөр Эрдэнэт хотын Сэлэнгэ амралтын баазад болсон юм. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ З.Энхзориг нарын тулааныг Монголын боксын холбооноос томилсон шүүгчид шүүжээ. ОУХМ З.Энхзоригийн хувьд халз тулааны дүнд сэтгэл дундуур байгаа нь харагдсан. Гэвч шүүгчид нэгэнт гавьяатыг ялсан хэмээн зарласан тул дэвжээнээс буусан юм. 
Халз тулааны талаар сануулахад, боксын насанд хүрэгчдийн дэлхийн аваргад оролцох Монголын баг тамирчид урьдчилсан байдлаар тодорсон ч 64 кг-ын жинд хүч үзэх тамирчин хараахан тодроогүй байсан юм. Учир нь тус жинд Гавьяат тамирчин У.Мөнх- Эрдэнэ, ОУХМ З.Энхзориг нарын хэн нь явахыг холбооныхон шийдэж чадахгүй байсан юм. Улмаар маргааныг тамирчдын халз тулаанаар ийнхүү эцэслэн шийдвэрлэж байгаа нь энэ юм.

Б.СЭЛЭНГЭ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • moogii (221.153.254.125)

    2013-09-24

    Monx-Erden ee duu xuu olon ym yrij shalichiganalgui ali ert er xun shig ingeed zodoldson bol chamd ch tsaad duud ch xargui saixan baix baisandaa daxij ingej olon ym yrij gonshigonoj boloxgui shuu

  • zolbayar (202.70.36.150)

    2013-09-24

    mundag tamirchin. amjilt husie