АНУ-ын конгресс төсвөө баталж чадсангүй

АНУ-ын Сенат болон Конгрессийн танхимын төлөөлөгчид 2014 оны шинэ санхүүгийн жилийн улсын төсвийг батлахад санал зөрөлдсөний улмаас Засгийн газрын үйл ажиллагааг түр зогсоох шаардлагатай болжээ. Ирэх жилийн улсын төсвийг батлах ёстой байсан Конгрессийн өчигдрийн хуралдаан ийнхүү маргаанаар өндөрлөснөөс болж Засгийн газар болон түүнтэй холбоотой агентлагуудын ажил тодорхойгүй хугацаагаар саатах болоод байна. Цагаан ордон ч төр захиргааны байгууллагуудад үйл ажиллагаагаа цомхотгох төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх албан шаардлага гаргасан байна. Энэхүү хямралаас үүдэн төрийн албаны 2.1 сая албан хаагчаас 800 мянга нь цалингүй амралт авахаар болж, олон салбарын үйл ажиллагаа түр зогсохоор болжээ. Тухайлбал, нийгмийн даатгал, бага дунд бизнесийг дэмжих төрийн байгууллага, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, музей зэрэг газрууд үүдээ барих аж. Харин Үндэсний аюулгүй байдал болон батлан хамгаалах салбартай холбоотой албад, шуудан харилцаа, агаарын хөдөлгөөний удирдлагын газар, цаг уурын яам тэргүүтэн ажлаа хэвийн үргэлжлүүлэх юм байна. АНУ-ын түүхэнд 1977 оноос эдүгээг хүртэл Засгийн газрын салбар байгууллагуудын ажил Засгийн газар, Конгрессийн санал зөрөлдөөнөөс болж 17 удаа иймэрхүү байдлаар түр зогсч байжээ. Тэдгээрээс хамгийн богино хугацаа нь гурав хоног байсан бол хамгийн урт нь 21 хоног хүртэл үргэлжилж байжээ. Энэ удаагийн хямрал Конгресс дэх Бүгд найрамдахчууд ардчилсан хүчнийхний эрүүл мэндийн даатгалын тухайд гаргасан Ерөнхийлөгчийн хөтөлбөрийн төсвийг хэлэлцэх үеийн зөрөлдөөнөөс үүсчээ. Барак Обама эрүүл мэндийн даатгалыг нийт иргэдэд зайлшгүй болгох санааг төлөвлөгөөндөө оруулсан нь бусдын төлөө татвар төлөлгүйгээр өөрөө эрүүл мэндээ хамгаалах чадвартай төлөөлөгчдийн эгдүүцлийг хүргэсэн аж.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.26.194.28)

    2013-10-02

    СХД Ар Гүнтэд Эрүүл тэгшхэн Фермерийн зориулалттай 5га газар яаралтай зарна. Жич Байр машин санаанд нийцвэл оролцуулж болно. ХУД 10-р хороо Морингийн даваанд 8*8 хэмжээтэй апалкаар бариад тоосгоор өнгөлсөн мансарттай, шалны халаалттай, бохирын системтэй, Блокон гражтай тохилог өвлийн сууц 0,5 хашаа зарна. Утас: 88030503 91535358 СХД Ар Гүнтэд Эрүүл тэгшхэн Фермерийн зориулалттай 5га газар яаралтай зарна. Жич Байр машин санаанд нийцвэл оролцуулж болно. ХУД 10-р хороо Морингийн даваанд 8*8 хэмжээтэй апалкаар бариад тоосгоор өнгөлсөн мансарттай, шалны халаалттай, бохирын системтэй, Блокон гражтай тохилог өвлийн сууц 0,5 хашаа зарна. Утас: 88030503 91535358 СХД Ар Гүнтэд Эрүүл тэгшхэн Фермерийн зориулалттай 5га газар яаралтай зарна. Жич Байр машин санаанд нийцвэл оролцуулж болно. ХУД 10-р хороо Морингийн даваанд 8*8 хэмжээтэй апалкаар бариад тоосгоор өнгөлсөн мансарттай, шалны халаалттай, бохирын системтэй, Блокон гражтай тохилог өвлийн сууц 0,5 хашаа зарна. Утас: 88030503 91535358