Канадад “бүх оддын тоглолт” болно


Канадын Торонто хотод 2016 оны NBA-ын “Бүх оддын тоглолт”-ыг зохион байгуулахаар боллоо . Энэхүү тоглолтыг Канадад анх удаа зохион байгуулахаар болсныг Торонто хотын захирагч Роб Форд, хип хоп од Дрэйкийн хамт ард иргэддээ дуулгасан байна. Энэ үеэр “Рэпторс” багийнхан реппэр Дрэйкийг Канадын багийг төлөөлж тэдний үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, таниулах төлөөлөгч байх болно хэмээн мэдэгджээ. Мөн “Рэпторс” багийг эзэмшдэг “Мэйфл лийф спортс, энтертэйнмент” группийн эзэн Тим Лэйвэйкэ тамирчдынхаа өмсгөлийн загвар төдийгүй үндсэн өнгийг хүртэл өөрчлөхөөр төлөвлөж байгааг хэвлэлийнхэнд хэлсэн байна. Үүнийгээ тэрбээр Рэпторсын шинэ үе эхэлнэ” хэмээн онцолжээ.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)