Н.Номтойбаяр: Үнэн зөвийг тогтоохын тулд тууштай тэмцэнэ

2013 оны 10 сарын 2
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өчигдөр хэвлэлийн хурал зарлаж өөртэй нь холбоотой үүсээд байгаа асуудлаар бодит тайлбар өгөв. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дүрмийн 8.1.3-ын дагуу УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр гомдол гаргасан тохиолдолд асуудлыг судалж, үнэлэлт дүгнэлт өгдөг байна. Үүний дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ёс зүйн дэд хорооны дарга М.Батчимэгт хандан, үүсээд байгаа асуудлаар үнэлэлт дүгнэлт гаргаж өгөхийг хүсчээ. Мөн өнгөрөгч есдүгээр сарын 25- ны өдөр Сүхбаатар дүүргийн зургадугаар хороонд болсон үйл явдлын талаар УИХ- ын гишүүний бус иргэн хүнийхээ хувиар тус дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байна. Тухайн гомдолдоо иргэн Г.Нямдорж түүний амь насанд халдахыг завдсаныг мэдүүлээд болсон үйл явдлын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг өөрийнхөө гарын үсэгтэй хамт өгсөн байна” гэв. Харин цагдаагийн байгууллагаас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст ирж мэдүүлэг өгөх зарлан дуудах хуудсыг УИХ-ын Тамгын газраар хүргүүлснийг хүлээн авсан байна. Тэрбээр дуудсаны дагуу мэдүүлгийг цаг тухайд нь өгнө гэсэн юм. УИХ-ын гишүүний халдашгүй байдлаар хаацайлж цагдаагийн байгууллагын ажилд саад учруулахгүй, ил тод нээлттэй байж, асуудлыг үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд өөрийнхөө зүгээс чадах бүхнээ хийхээ ч хэллээ. Ингээд түүний сэтгүүлч дийн асуултад хариулсныг хүргэе.

 -Цагдаагийн Ерөнхий газраас танд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээллийг албан ёсоор хийсэн. Гэтэл та үүнийг үгүйсгэж байна. Тэгэхээр хэн нь худлаа яриад байна вэ?
-Нэг зүйлийг хэлье. Цагдаагийн байгууллага асуудалд арай эрт хандаж хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл хүргэсэн болов уу гэдэг хувийнхаа дүгнэлтийг хийж байгаа юм. Хоёрдугаарт, цагдаагийн байгууллагаас мэдүүлэг өгөөч ээ гэдэг бичгийг өнөөдөр л 13.00 цагт УИХ-ын Тамгын газрын даргад хүргүүлсэн байна лээ. Энэ бичгийг сая л хүлээж авлаа.

-Иргэн Нямдорж тантай найз байсан гэж хэвлэлд ярилцлага өгсөн байна лээ. Асуудал үүссэн өдөр та яагаад бааранд байсан юм бэ. Нэгэнт ийм асуудал үүссэн болохоор УИХ-ын гишүүнийхээ хувьд хариуцлага хүлээж чадах уу?
-Хэт нэг талыг барьж, сургаар дуулж, сонссон мэдээллээ өөрөө үзсэн юм шиг бичдэгээ болимоор байна. Баар сав хэссэн зүйл огтхон ч байхгүй. Ордны хойно байрладаг нэгэн зоогийн газар Үндэсний телевизийн захирал байсан н.Ариунбат, “Шинэ дэлхий” телевизийн захирал н.Энх-Эрдэнэ, сэтгүүлч н.Батзориг гэх найзуудтайгаа ажил хэрэг яриад л сууж байсан. Нямдоржийн тухайд түүнийг өмнө нь мэддэг байсан. Харин над уруу дайрч танхайрсан тэр үйлдлээс нь хойш түүнийг би үнэхээр “танихгүй” юм билээ. Товчхондоо хэлэхэд тэр хүн 14 жил шоронд сууж өөрийгөө яаж хамгаалах, амар хялбар аргаар хэрхэн мөнгө олох вэ гэдэгт суралцсан. Харин би 14 жил хоёр ч их сургуулийг дүүргэж, долоон жил төрийн төлөө зүтгэсэн. Өөрийгөө хэрхэн хөгжүүлж, өрөөл бусдад хэрхэн туслах вэ гэдэг эрдэмд суралцаж яваа хүн. Ялгаа нь бол энэ.

-Хохирогч гээд байгаа хүнтэй уулзсан уу. Мөн таныг гэмтэл авсан гэж хэлж байсан?
-Надад ямар нэгэн гэмтэл байхгүй. Хохирсон гээд байгаа хүний талаархи мэдээллийг цагдаагийн байгууллагаас ав. Хариуцлагатайгаар хэлэхэд тийм зүйл болоогүй.

-Тэгэхээр хохирогч нь хэн юм бэ. Хэн гомдол гаргасан юм бол?

-Энэ тухай мэдээллийг шат дараатай мэдээлнэ. Үнэн зөвийг тогтоолгохын тулд тууш тай тэмцэнэ. Асуудал бай гаа бол цагдаагийн газраас мэдээлэх байх. Цагдаагийн бай гууллага шалгах байлгүй дээ.

-Хүн хутгалсан асуудал байгаа юм уу?
-Байхгүй. Тийм хэрэг явдал болоогүй. Намайг гүтгэж байна.

Д.АНГАРАГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...