Ад үзэгдсэн цыгануудыг Украин л өргөж авах сэтгэл гаргалаа

Европын холбоонд цыгануудын тухай асуудал хурцаар яригдаж эхэллээ. Хууль ёсны дагуу Румынаас Болгарт шилжин суурьшсан цыгануудыг баруун европчууд хэрхэхээ мэдэхээ болиод байгаа гэнэ. Гаднаас суурьшигсад амьдарч ахуй хот, дүүргүүдийн иргэдийг хэлэх үггүй болтол нь залхаагаад байгаа тул Европын холбоо цыгануудыг цөлөх тухай асуудлыг шийдвэрлэхээс өөр замгүй болжээ. Цыгануудын “эх орон”-ыг ч бараг тогтоосон гэнэ.

“ФРАНЦ” ЦЫГАНУУДЫГ ЯАХ ВЭ
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Засгийн газрын бүх сайд нараа дуудан цагаач цыгануудыг хэрхэх талаар хэлэлцсэн байна. Ерөнхийлөгч эл асуудлыг хэлэлцэхдээ эв санааны нэгдэл, нэгдмэл байдлыг эрхэмлэх ёстойг онцолж байжээ. Учир нь хэлэлцээрийн үеэр Дотоод хэргийн яамны сайд Мануэль Вальс, Барилга хот байгуулалтын яамны сайд Сесиль Дюфло нар санал зөрөлдөж, Францад олноор шилжин суурьшсан румын, болгар цыгануудын асуудалд ямар улстөрийн бодлого баримтлах тухайд маргалджээ. Мануэль Вальс, цыгануудыг Францад үлдээж тэдэнд зориулсан нийгмийг бүрдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. Мөн тэрбээр ийм бодолтой иргэд Францад олон байгааг ч судалгааны тоо дурдан онцолж байжээ. Түүний илтгэснээр, цыгануудыг Францад үлдээх эсэх талаар явуулсан олон нийтийн санал асуулгад оролцогсдын 75 хувь нь цыгануудад ийм эрх олгох нь зүйтэй гэж үздэг нь тогтоогдсон аж. Гэвч түүний саналыг эсэргүүцэгчид олон гарчээ. Одоогийн байдлаар тус улсад Болгар, Румынаас шилжин суурьшсан 20 мянга орчим цыган амьдардаг аж. Тэд уламжлал ёсоор хотын захын дүүргүүдэд өөрсдийн барьсан гэр-сууцанд олноор бүлэглэн амьдардаг бөгөөд тэр хавийнхаа оршин суугчид болон цагдаа нарт байнга л “нүд үзүүрлэгдэн” хэл ам үүсгэдэг. Цыгануудын “хотхон” гэгддэг иймэрхүү суурин Францад дөрвөн зуу гаруй байдаг аж. 2012 оны тавдугаар сараас 15-20 мянган цыган иргэнийг Францаас гаргах ажиллагаа эхэлсэн. Гэвч Францын Засгийн газар тэднийг өөрсдийн дураар улсаасаа гаргах боломжоор хязгаарлагдмал. Учир нь Румын, Болгар Улс Европын холбоонд нэгдсэнээр цыганууд тус холбооны иргэдийн бүх эрхийг хүлээн авсан. Хэрвээ Францын цагдаа нар хууль бусаар цыгануудыг хөөвөл тэд хуулийн дагуу хотын төвд ч юмуу хүссэн газартаа майхнаа барин амьдрах болно. Олон улсын хүний эрхийн “Amnesty International” байгууллага цагаач цыгануудыг дураараа хөөж гаргадаг Францын улстөрийн бодлогыг эрс шүүмжилж байсан. Европын хуулийн асуудал эрхэлсэн комиссар Вивиан Рединг Францын эрх мэдэлтнүүдэд хандан шүүмжлэл хэлж байсан. Тэрбээр, цыганууд ч бас хүн. Тэднийг хууль зөрчсөн тохиолдолд л цөлж болно. Гэтэл мөрөөрөө байгаа иргэдийг улсаасаа шахан гаргах нь хууль бус үйлдэл хэмээсэн байна. Цыгануудын талаархи маргаан Францад хоосон хэлэлцэгдээгүйг тэмдэглэх нь зүйтэй. Франц Улс Европын холбооны гишүүн орон гэдэг утгаараа цыгануудыг эх оронд /Румын, Болгар/ нь хөдөлмөр эрхлүүлэх, байр сууцаар хангах зэрэгт зориулан Европын төсөвт мөнгө хуваарилсан аж. Гэвч иймэрхүү аргаар тэднийг нэг газар төвлөрүүлэх боломжгүй нь туршлагаар батлагдсан. Болгар болон Румыний цыганууд ямар ч тохиолдолд амьдралын илүү тохь тухыг эрэлхийлэн Европын холбооны хөгжилтэй орнуудыг чиглэн нүүдэллэдэг. Тийм болохоор цыгануудыг нэг дор байлгах асуудалд Францын Засгийн газар хүчин мөхөстөх нь гарцаагүй.

ЕВРОП Ч ХЭРХЭХЭЭ МЭДЭХГҮЙ БАЙНА
Европын холбоо цыгануудыг нэгтгэн суурьшуулахад чиглэсэн нийгмийн хөтөлбөр боловсруулан санхүүжүүлж, өнгөрөгч хоёр жилийн хугацаанд уг хөтөлбөрөө ажил хэрэг болгосон ч ямар ч үр дүнд хүрээгүй. Европ даяарх бүх цыганы асуудал бараг л адилхан. Тухайлбал, 7-15 насны цыган хүүхдүүдийн 10-аас илүү хувь нь сургуульд сурдаггүй, үлдсэн хэсгийн тал нь хичээлээ байнга тасалдаг гэсэн нийтлэг асуудалтай. Түүнээс гадна аль ч улсад оршин суудаг цыгануудын дийлэнх нь ажил хийдэггүй. Франц, Герман, Их Британи, Чех Улс цыгануудын замбараагүй түрлэгийг хэрхэн шийдвэрлэх аргаа олохгүй л байна. Тэдний дийлэнх нь суралцах болон ажил хийхийг хүсдэггүй мөртлөө үргэлж хулгай дээрмийн гэмт хэрэгт холбогдохоос гадна ойр хавийн оршин суугчид болон цагдаа нартай сөргөлддөг. Тэд зөөврийн майхан сууцанд амьдарч, хотын усан оргилуур зэрэг газарт усан орон, хувцас хунараа угаахаас гадна эндээс усаа зөөвөрлөн хоол хүнсэндээ хэрэглэдэг. Ийм замбараагүй амьдралын хэв маяг европчуудын толгойнд багтахгүй байх нь ч аргагүй. Тийм ч учраас аль ч улсын иргэдийн дийлэнх нь цыгануудад таагүй ханддаг. Европын холбооны олон орон цыгануудыг нийгмийн амьдралд дасан зохицох чадваргүй хэмээн тодорхойлдог. Түүнээс гадна цыган гэр бүл олон хүүхэдтэй байдаг бөгөөд өөрсдөө ажил эрхлэхээс илүү нийгмийн халамж, анхааралд багтан бусдын тусламжид түшиглэн амьдрахыг чухалчилдаг байна. Харин хамгийн үлгэр жишээ цыганууд зөвхөн Испанид л байдаг аж. Тус улсад амьдардаг цыганууд нийгэмд хэдийнэ байр сууриа эзэлсэн төдийгүй тус улсад байдаг нийт цыганы 75 хувь нь тогтмол орлоготой, тал орчим хувь нь хувийн үл хөдлөх хөрөнгөтэй, эрүүл мэнд, боловсролын салбарт бүрэн даатгагдсан байдаг гэнэ. Тус улсад амьдарч буй цыгануудын ердөө тав орчим хувь нь орон сууцгүй аж. Цыгануудын асуудлыг испаничууд ийн эерэг байдлаар шийдвэрлэсэн нь тус улсын удирдагч Франсиско Франкогийн дэглэм нурснаас хойш явуулсан олон жилийн бодлогын үр дүн юм. Испани дахь цыган иргэдийн тоо тус улсын нийт хүн амын хоёр хувийг /бараг нэг сая хүн/ бүрдүүлдэг. Тус улсын Засгийн газар цыгануудад зориулсан тусгай хөтөлбөрийг Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлдэг бөгөөд жил бүр 36 сая евро хуваарилдаг байна. Энэ мөнгийг цыгануудын боловсролыг дэмжихэд зарцуулдаг бөгөөд цыган гэр бүл төр, нийгмийн тусламжид хамрагдах, улсын сууцтай болох боломжтой. Гэхдээ тэдний хүүхдүүд сургуульдаа тогтмол суралцаж, эмнэлгийн үзлэгт хамрагдсан тохиолдолд дээрх боломжуудыг эдлэх эрхтэй.

УКРАИН ЕВРОПЫН ХОЛБООНЫ БҮХ ЦЫГАНИЙГ “ӨРГӨЖ АВАХ”-АД БЭЛЭН
Холбооны орнууд цыганы асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй “толгойгоо гашилгаж” байхад Европын холбооны гишүүн орнуудыг залхаасан бүх цыганыг өөртөө авах зоригтой орон гарч иржээ. Энэ орон нь Украин гэхээр бүр ч сонирхолтой. Украины Засгийн газар цыгануудыг нэгтгэх асуудлын хүрээнд Европын холбооны гишүүн орнуудад тархсан бүх цыганыг өөрийн улсдаа суурьшуулах шийдвэр гаргасан байна. Уг шийдвэрт тус улсын Ерөнхийлөгч Виктор Янукович гарын үсэг зуран баталгаажуулжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн албан ёсны сайтад нийтэлсэн байна. Одоогийн байдлаар Франц Улс цыгануудаа цөлөхөөр эрмэлзэж байгаа бол румынчууд ил цагаан хөөж, финляндчууд улсаасаа шахан гаргасан дүр зурагтай байна. Унгар Улсад оршиж буй цыганууд нийт хүн амынх нь 10 хувийг бүрдүүлдэг бөгөөд тэдний асуудал нийгмийн хамгийн том хямралаар тооцогдох болсон гэнэ. Түүгээр зогсохгүй хамгийн эвсэг гэгддэг Чех, Словак орнууд ч цыганы асуудлыг яаралтай шийдвэрлэхийг Европын холбооноос шаардаад буй аж. Харин Европын холбоонд элсэхээр ихэд хичээж буй Украин л ганцаараа ад үзэгдсэн цыгануудыг “өргөж авах” сайхан сэтгэл гаргаад байна. Европын орнууд африк болон араб цагаачдыг хүлцэнгүйгээр тэвчдэг мөртлөө цыгануудаас зайгаа барихыг хичээдэг. Цыгануудын гитар үүрэн дуу хууртайгаар тэнүүчлэх ер бусын амьдралын хэв маягаас илүү гэмт хэрэгт хутгалдах дуртай чанар нь европчуудын эгдүүцлийг хүргэдэг байж болох талтай. Тэд хамгийн аюултай наймаануудын нэг гэгддэг хар тамхины наймаанд ч хутгалддаг болохоор. Украины Засгийн газар чухам яагаад хэдэн зуун мянган гэмт хэрэгтэн, ажилгүйчүүдийг халамжлах гээд зүтгээд байгаа шалтгаанаа ард түмэндээ тайлбарлаж чадахгүй байна. Тэд Украины эдийн засагт ашиг тус авчирна гэж лав байхгүй. Харин ийм шийдвэр гаргасан нь Европын холбоонд тоогдож, гишүүн орон болох хүслээ гүйцээн Оросыг жижгэрүүлэх гэсэн санааг агуулж буй гэж зарим ажиглагч дүгнэсэн байна. Ер нь Европын өндөр хөгжилтэй орнуудаас хөөгдсөн цыганууд орос хэлээр голдуу ярьдаг Украины хотуудад суурьшин амьдарна гэдэг бараг л үлгэр болов уу.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • teneg (203.194.115.167)

    2013-11-20

    mgl ntr getsen ergvv har ***** yu ged bnaa mongol bish ym shig l shaj bnaa chi l dirty lazy squabler biz fuck yourself instead

  • (202.131.248.54)

    2013-10-11

    manaih awbal zugeer ium bishyy

  • mgl (103.26.194.158)

    2013-10-10

    Gipsy=Mongolians they are same. Fibsters, dirty, lazy, squabler. Fuck them all!!!

  • окей (202.179.7.6)

    2013-10-10

    хар тамхины наймаа хийдэг юм бол Афганистанд цөлсөн нь дээр байхаа Тэнд Талибануудад хэрэг болж магадгүй

  • (176.114.240.21)

    2013-10-10

    Ter guitar bariad duulaad yavdag tsiganuud chin nom zohiol deer l bdag bh odoonii tsiganuud bol ihenh ni zavaan tanhai buduuleg hamgiin gol ni ajil hiih sonirhol eruusuu bhgui hulgai hiij ulsaar zugeer tejeelgeh gesen humuusiig hen ulsdaa avah iig husehevdee