Дэлхийн хамгийн залуу...

1. Дэлхийн хамгийн залуу эмээ
Дэлхийн хамгийн залуухан эмээгээр Румины Рифа Станешку тодорчээ. Тэрээр одоо дөнгөж 25 настай гэвэл та итгэх үү. Энэ бүсгүй дөнгөж 12 настайдаа айлын эзэгтэй болж анхны охин Мариагаа төрүүлжээ. Харин түүний охин нь 11 настайдаа ээжийнхээ адил айлын эзэгтэй болж анхныхаа хүү Ивоныг төрүүснээр Р.Станешку маань 23 настайдаа эмээ болсон байна. Түүний зээ хүү одоо хоёр настай. “Би эмээ болсондоо маш их баяртай байдаг. Харин охиндоо эрт ээж болсонд нь санаа зовдог” хэмээн английн “The Sun” сэтгүүлд хэлжээ.



2. Дэлхийн хамгийн залуу инженер
Македон уясын иргэн, есөн настай Марко Чаласан  Microsoft компанид системийн инженерээр ажилладаг. Дэлхийн хамгийн залуу инженер Марко зургаан настайдаа Microsoft компанийн системийн администратор болсон бөгөөд найман насандаа "Microsoft Certified Professional" мэргэжлийн vнэмлэх авч жинхэнэ мэргэжилтэн болжээ. Харин сарын өмнөхөн есөн настай Марко компанидаа системийн инженер болон дэвших шалгалтыг амжилттай өгч "Microsoft Certified Systems Engineer" дэлхийн хамгийн залуухан системийн мэргэжилтэн болсон байна. Марко єдгєє нэгэн хувийн байгууллагын компьютерийн сvлжээний зохион байгуулах албанд давхар ажиллаж байгаа. Мөн залуу авъяастны бас нэгэн ажлын байр тvvний хувийн сургуульд оршиж буй. Тэрбээр 8-11 настай сургуулийн хvvхдvvдэд компьютерийн vндсэн хичээл заадаг.


3. Дэлхийн хамгийн залуу хүйсээ солиулсан хүү
Дэлхийн хамгийн залуухан хүйсээ солиулсан хүүг Ким Петрас гэдэг. Германы иргэн. Тэрбээр 16 настайдаа хүйсээ солиулах мэс засалд орж эмэгтэй болжээ. Тэрбээр эмэгтэй болсноосоо хойш загвар өмсөгч болохоор шийдсэн байна. Ким одоо загварын дизайн чиглэлээр суралцдаг бөгөөд хоёр настайгаасаа өөрийгөө охин гэж дууд хэмээн уурладаг болсон гэнэ.



4. Дэлхийн хамгийн залуу дарга
14 настай Синдхужа Раяараман гэх охин дэлхийн хамгийн залуу дарга (CEO) юм. Тэрбээр   2010 оны аравдугаар сард аавынхаа байгуулсан Сеппан анимэйшн компанийн удирдах зөвлөлийн дарга болжээ. Тэрбээр “Би анимэйшн бүтээгч болсноороо маш бахархаж байна. Гэхдээ би одоог хүртэл суралцсаар байгаа. Энэтхэг улсад энэ салбар өдөр ирэх тусам хөгжиж байна. Удахгүй манай орны зах зээлд энэ салбар тэсрэлт хийнэ гэдэгт итгэлтэй байдаг” хэмээжээ. Түүний компанид 160 ажилтан байдаг байна.


5. Дэлхийн хамгийн залуухан шивээсчин
Ruby Dickinson гэгч гурван настай охин дэлхийн хамгийн бяцхан шивээсчин болж байгаа гэдгээрээ олонд гайхагдаж байна. Уэльст шивээсний үйлчилгээ эрхэлдэг аавынхаа дэргэд, шивээсээр амьсгалсан өссөн энэ жаахан охин аавдаа дөчин насных нь төрсөн өдөрт зориулан шивээс хийж өгөх гэж байгаа ба охины эцэг Ruby-гийн бяцхан охинд зориулж Америкаас тусгайлан шивээсний буу захиалчихаад байгаа ажээ. Шивээсний урлаг амьдралынх нь нэг хэсэг болсон Ruby охин ирэх дөрвөн насныхаа төрсөн өдрөөр бяцхан шивээсний хэрэгслүүд бэлгэнд авах бөгөөд түүний аав ноён Dickinson "Охин маань шивээсний хэрэгсэлтэй болно гэдгээ сайн мэдэж байгаа болохоор хүлээж чадахгүй л байгаа. Тэр маань өсч том болоод шивээсчин болохыг хүсдэг" гэсэн байна. Бяцхан Ruby аавтайгаа аавынхаа үйлчлүүлэгч нарын хэн нь ямар шивээс хийлгэх гэж байгаа талаар ярилцдаг бөгөөд яслидаа явж ирснийхээ дараагаар аавынхаа дэлгүүрт ирэн шивээсний хичээл заалгадаг ажээ.


6. Дэлхийн хамгийн залуухан аав
Alfie Patten гэгч хүү дэлхийн хамгийн залуу аав юм байна. Тэрээр 13 настай ба 8 н настай юм шиг харагддаг, түүний найз охиныг Chantelle Steadman гэдэг бөгөөд түүнийг жирэмсэн болсоны дараа зулбуулахаар шийджээ. Тэр хэлэхдээ " Гэхдээ бид түүнийг төрүүлэх болсон. Гэхдээ бид үүнийг хэрхэн боломжтой болгохыг  огт бодоогүй. Надад халаасны мөнгө ч байгаагүй. Заримдаа миний аав надад 10 евро өгдөг. " гэжээ.



7. Дэлхийн хамгийн залуухан ээж
Энэтхэг бvсгvй таван нас 7 сар 21 хоногтой бяцхан охиноо дагуулан  эмч дээр иржээ. Тэр 5 настай охиныхоо гэдсийг яагаад томроод байгааг асуух гэж ирсэн ажээ. Ээж нь эхэндээ охиноо хорт хавдар туссан гэж бодож байсан ч эмч охинд vзлэг хийж нилээдгvй гайхшралд оржээ яагаад гэвэл охин 7 сартай жирэмсэн болох нь тогтоогджээ. Гэхдээ эмч єєртєє итгэсэнгvй Перу улсын Лима хотын томоохон эмнэлгэд охиныг дахин шинжилгээ єгvvлснээр 5 настай охин жирэмсэн болох нь дахин батлагджээ. Сар хагасын дараа буюу 1939 оны 5-р сарын 14-нд 5 настай охинд мэс засал хийн тvvнийг хvvг тєрvvлжээ. Мэс засалыг 3 эмч гардан хийсэн  бєгєєд мэс засал хийх vед охиныг мэдээ алдуулсан байжээ. Охиныг 8 сартай байхаас эхлээд тvvний биед нилээд єєрчлєлт гарч байсан ба охины хєх нь маш эрчимтэй ургаж томорч байжээ.


8. Дэлхийн хамгийн залуу нисгэгч
Нанкин хотын таван настай хятад хүү хөнгөн жинтэй онгоцоор бие даасан нислэг хийн дэлхийн хамгийн залуу нисгэгч боллоо. Сургуулийн өмнөх насны жаалхүү Хэ Идэ онгоцыг 35 минутын турш бие даан жолоодсон ба нислэг Бээжингийн дархан газрын агаарт хийгджээ. Хүүгийнхээ нисэхийн курст бараг 30 мянган юань зарцуулсан эцэг нь ярихдаа, Хэ Идэ өмнө нь дарвуулт завийн уралдаанд оролцож, Фүжи ууланд авирсан гэжээ. Эцэг хүү хоёр олонд алдартай. Эцэг нь хүүгийнхээ ээлжит амжилтын талаар Weibo микроблогоор тогтмол мэдээлж байдаг. Зарим хэрэглэгчид эцгийг нь хүүгийнхээ хүүхэд ахуй цагийг алдагдуулж, спорт, сурлагаар дарж байна гэж шүүмжилдэг.


9. Дэлхийн хамгийн залуу сод ухаантан
Их Британийн Лондоны хотын өмнөд хэсэгт амьдардаг хоёр настай хүү Адам Кирби дэлхийн хамгийн залуу сод ухаантнаар нэрлэгджээ. Хүүгийн IQ түвшин зарим улс орны төрийн тэргүүнийхээс ч хавьгүй өндөр гэнэ. Адам одоогоор Шекспирийн алдарт зохиолуудаас уншихын зэрэгцээ япон, испани, франц хэлний цагаан толгойг аль хэдийнэ цээжилжээ. Хоёр насандаа хүүхдүүд алхаж сурч байдаг бол Адам хүү үржүүлэх үйлдлийг хэдийнэ эзэмшиж, ном дуржигнатал уншдаг гэнэ. Хүүгийн IQ-г Stanford Binet-ийн төвөөс шалгаж үзэхэд 141 оноо авчээ. Энэ нь эдүгээгийн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмероны нарын үзүүлэлтээс ч өндөр юм. Адамыг сод ухаантнуудын Mensa нийгэмлэгт бүртгэж, дэлхийн хамгийн залуу сод ухаантнаар нэрлэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (13)

  • ㅣㅡㅅ (202.70.46.235)

    2017-07-25

    Hshaha

  • ㅈㅂㄷㄱㄷ (202.70.46.235)

    2017-07-25

    Jinken ynkan fisdakuud wnadaa

  • Dogi (202.9.42.1)

    2016-03-03

    Mash gaihaltai yum bna shu

  • hoorhon sh dee (202.9.41.84)

    2016-02-24

    hamgiin zaluu emee zailaa

  • hoorhon sh dee (202.9.41.84)

    2016-02-24

    hamgiin zaluu emee zailaa

  • araichdee (122.201.31.153)

    2015-09-10

    TEr zaluu aav ch odoo yuvdee. Naiz ohin ch ghshig. Joohon yum bj bas hezeedee tegdiin. Tegeed bur boovoo utreeruu ni hiisn gej bodhoor l tegj hiihiig bas mednee. Hamgiin zaluu emee odoo zailaa. Ter zaluu emeegiinh ni aav eej ni medreliin ovchtei bhaa. Ohinoo tiim joohond ni huntei gerluuleed bhdaa yadiin. Bur tegeed nogoodoh ni ***** hiigeed huuhedtei bolj bhad ni huuhdiinhee humuujild anhaardguimuu

  • (202.179.10.230)

    2013-10-24

    gaihalt medeenvvvd bla

  • amar aaa (180.235.169.32)

    2013-10-22

    zarim ni ch yhaw air mundagl ym bn harin hamgiin zaluu eej aaw ntr bol *****

  • Deegii (202.126.91.159)

    2013-10-22

    delhii deer olom sonin yum bolhiimaa gaihaltai

  • (203.160.52.34)

    2013-10-17

    vnheer sn zvil

  • Mr.erdene29 (103.23.51.3)

    2013-10-16

    2nastai gehed yheheer gaihaltai yumaa

  • Өлзий (202.131.225.109)

    2013-10-16

    Гайхалтай. Хэлэх ч үг алга

  • билэг (202.179.10.14)

    2013-10-16

    залуугаараа аав ээж болоод байгаа хүүхдүүд л харамсалтай юм, бусад нь үнэхээр гайхамшиг юмаа бахархаж байна