Нойр ба нойргүйдэл

Бид чухам яагаад заавал унтах ёстойгоо бүрэн мэддэггүй. Хүн бүр нойр ханаагүй тохиолдолд бие сул, ядарсан, тав тухгүй, хүчгүй дорой байдаг. Нойр ханаагүйн уршиг нь ядаргаанаас илүү нөлөөтэй. Хамгийн тодорхой уршиг нь гэвэл  инсулин хүлээж авах чадвар буурснаас таргалалт ба саахарын өвчний гол шалтгаан болж, сурч боловсрох чадвар эрс буурдаг нь тогтоогдсон ч цааш газар авсаар байна.  Нойр  муутай хүмүүс сэтгэл тогтворгүй, уур уцаартай байдаг. Мөн  ажил албандаа хайнга хандаж, бүтээлч идэвхээ түр ба бүр алдах аюултай.  Ер нь бол амьдралын  баяр цэнгэлийг үл амталдаг, аз жаргалгүй хүмүүс болцгоодог. Нойр бүрэн ханахгүй байх далд шалтгаан  бол сэтгэл гутралтай холбоотой байдаг. Сэтгэл гутралын илрэл нь зөвхөн сул дорой байдлаар хязгаарлагдахгүй, янз бүрийн шинж тэмдэгээр илэрдэг. Сэтгэл гутралын шинж тэмдэг нь амьдралд  сонирхолгүй, урам зориггүй, үргэлжилсэн ядаргаа, нойрны хямрал, сул дорой байдал, өөрийн хувь заяандаа туйлбаргүй хандах хэлбэрүүдээр зонхилон илэрч гарна. Мөн хоолны дуршил буурч, өөрийгөө хянах чадвар сулардаг. Даамжирсаар  амиа хорлох бодол санаа орж ирдэг. Сэтгэл гутралд орсон хүн энэ байдлаа өөрөө ухаарах чадваргүй болдог нь ноцтой хор нөлөө юм. Нойргүйдэл нь байнга нойрмог, ядарч сульдсан байдаг мэдрэмж юм. Нойргүйдлийн шалтгаан нь маш олон янз.  Түгээмэл шалтгаан нь  сэтгэл гутрал юм. Мөн архидалт, саахрын болон арьсны өвчний хурцдал, даралт ихдэх, элдэв өдөөгч эмүүд хэтрүүлэн хэрэглэх зэргээс нойрны хэм алдагдсанаар эмгэг болдог.  Ийм хүмүүс нь бусдад хүйтэн хөндий, дайрсан, гүжирдсэн байдлаар түрэмгийлэн ханддаг. Нийгэмд  тэдний эзлэх  байр суурь улам бүр буурч, зөвхөн сөргөлдөөн ноёрхдог. Энэ эмгэгээс гарах арга зам нь унтаж амрах, цагаа зөв сонгож, сэтгэл санааны хямралаас бодлоготойгоор гарах явдал юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (43.242.243.7)

    2017-11-27

    нойргүйтэл сэтгэл гутралаас яаж урьдчилан сэргийлэх вэ

  • (43.242.243.7)

    2017-11-27

    НОЙРГҮЙТЭЛ, СЭТГЭЛ ГУТРАЛЫН ТАЛААР ТВ-ЭЭР ЗӨВЛӨЛГӨӨ ӨГЧ БАЙМААР БАЙНА ЯЛАНГУЯА ХҮҮХДҮҮДИЙН НАС НАСНЫ ОНЦЛОГТ ТААРУУЛАН ЗӨВЛӨЛГӨӨ ӨГӨӨЧ

  • (103.229.123.46)

    2015-04-29

    Нойргүйдэл ихсэж байна. Сэтгэл амрах заяагүй юмдаа. Энэ төр яана даа. Хамаг баялагаа хятадуудад зүгээр өгөх

  • Inhriilin (150.129.140.173)

    2014-11-01

    Ee burhan mini bi tuguul gants huruu tuduu um baina ynaa

  • zochin (150.129.142.186)

    2014-10-31

    Yag vnen