З.Тунгалаг: ”Зовлон худалдан авч байгаагаа мэдэхгүй, ухаарахгүй болтол нь архи хүний оюун санааг жолоодож байна”

1990 онд ардчилсан хувьсгал ялж хүний эрх, эрх чөлөө бий болсон. Үүнтэй зэрэгцэн бий нэгэн эрх чөлөө бол архидалт. Манай улс 20 жил архидалтын асуудал дээр сул дорой бодлого баримталж ирсэн нь үнэхээр харамсалтай. Согтууруулах ундаагаар үйлчлэх цэгийн тоо жилд дунджаар 150 хувиар нэмэгддэг гэх судалгаа бий. ДЭМБ-аас жилд нэг хүнд дунджаар найман литр архи ногдоход үндэсний хэмжээнд аюултай байдалд орно гэж үздэг. Гэвч манай улсад үүнээс их хэмжээний архи нэг хүнд ноогдож байгаа нь нууц биш. Архины эсрэг үйлчилгээ явуулдаг төрийн бус байгууллагууд олон байдаг. Үүний нэг болох “Гоё амьдрал” ТББ-ын сэтгэл зүйч З.Тунгалагтай ярилцлаа.

-Архинаас гаргах эмчилгээ явуулдаг олон байгууллага байдаг. Танайх ямар төрлийн эмчилгээ хийж байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд архинаас гаргах эмчилгээ явуулдаг олон газар байгаа. “Гоё амьдрал” ТББ нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, архинд донтох өвчтэй хүмүүст сэтгэл зүйн сургалт, зөвлөгөө, гипноз код эмчилгээнд хамрагдсан хүмүүсийг урьдчилан сэргийлэх болон сэтгэл зүйн тусламж үзүүлж, архидалтын эсрэг үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаж байна. Түүнээс биш архинд орсон нэгнийхээ сэтгэл санаа болон мөнгө төгрөгөөр дэмий тоглохыг хүссэнгүй. Үнэхээр архинд орсон хүнд чин сэтгэлээсээ тусладаг. Тухайн хүн өөрөө ухамсарлаад хичээвэл архинд донтох өвчинөөс салахад амархан.

-Архинаас гаргах эмчилгээ хийлгээд эргээд орох тохиолдол байдаг гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Хамгийн түрүүнд сэтгэл санаагаа эртнээс бэлдэж архи уухгүй гэсэн бодол толгойдоо суулгаж өгөх ёстой. Тухайн хүн эмчилгээнд хамрагдаад гурав, зургаан жилийн хугацаанд архи уухгүй тэвчээд явж чаддаг. Тэвчсэн хугацаагаа би архинаас гарч чадах юм байна гэж ойлгодог. Гэтэл өөрөө чадна гэж бодож байгаа ч тухайн хүний муу зуршил нөлөөлдөг. Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс багаар бодоход тав, арав түүнээс дээш жилээр архи уусан байдаг. Өөрөөр хэлбэл муу зуршил, архинаас гарах гэсэн хүсэл нь хоорондоо зөрчилдөөд байдаг. Ийм учраас хүмүүс биеэ дийлж чадахгүй архинд эргээд орчихдог. Архинаас гарах нь хувь хүний ухамсарын зүйл. Ар гэрийнхэн, хамаатан садан яаж зовж, шаналж, үр хүүхдүүд нь өдөр бүр хүчирхийлэлтэй нүүр тулгардаг гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй.

-Ховс код эмчилгээ гэж чухам ямар эмчилгээ байдаг юм бэ?

-Кодлох эмчилгээ нь наркологийн практикт хийгддэг “гипноз” ховсдох эмчилгээ л дээ. Ховс код эмчилгээ маань зайнаас, уураг тархи, сэтгэхүй, далд ухамсарын төвшинд нөлөөлж уух дур хүслийг шууд дарж өгдөг эмчилгээ. Далд ухамсарын төвшинд их нөлөөлдөг. Яагаад нөлөөлж байгаа юм бэ гэхээр архинд донтох өвчин өөрөө далд ухамсарын өвчин, нөгөө талаас авч үзэхэд хүний сэтгэхүйтэй шууд хамааралтай. Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн эцэг эхтэйгээ хамт маш олон баяр тэмдэглэдэг. Тэмдэглэсэн баяр бүрт архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Энэ байдал нь хүүхдийн далд ухамсарт хадгалагддаг. Тэгэхээр далд ухамсарт нь уурлахаараа, сэтгэл санаагаар унасан үед архи уувал тайвширдаг, найз нөхөдтэйгээ уулзаад хөөрч уудаг гэсэн бодол суучихсан байдаг. Хэзээ ч устаж алга болохгүй. Тэгэхээр ховс код эмчилгээ нь далд ухамсарт хадгалагдсан байгаа энэ муу зуршлийг тодорхой хэмжээгээр дарж өгөх, уух хүсэл сонирхлыг арилгах эмчилгээ юм. Бид нар хүүхэд байхдаа архийг тоодоггүй. Энэ эмчилгээ нь хүүхэд байхдаа архийг тоодоггүй байсан тэр үед нь буцааж хүргэж, эрүүл амьдралд дадал , хэвшил , суулгах зорилготой.
-Танай төвд хэр олон хүн архинаас гаргах эмчилгээнд хамрагдаж, хэдэн хувь нь гарсан бэ?

-“Гоё амьдрал” ТББ-д 600 гаруй хүн эмчилгээнд хамрагдсан. Тэдний 92 хувь нь архинаас гарсан. Эдгээр хүмүүстэйгээ гурван сард нэг уулзалт зохион байгуулж, холбоотой ажилладаг. Хүмүүс маань миний уураг тархинд архи гэдэг зүйл огт байхаа больсон. Архи хажууд байсан ч ууя гэсэн бодол төрдөггүй, хүсэл сонирхол, анхаарал татдаггүй гэж ярьдаг. Энэ бол эмчилгээний үр дүн. Эмчилгээний үр дүн яагаад сайн гарч байна гэхээр архинаас гарах хүсэл эрмэлзэл их, гарах хэрэгтэй гэдгийг ухамсарласан, эмчилгээний дараа биеэ зөв авч явах чадвар сайн байдаг. Архинаас болоод амьдралын хүнд зовлонг биеэрээ мэдэрч, ахиж архи амсахгүй гэсэн бодолтой хүмүүс л их ирдэг дээ.

-Архидалт газар авч буй шалтгааныг хүмүүс төр засагтай холбоотой гэдэг. Засгийн газраас “Архины эсрэг” аян гэх мэт олон ажил зохион байгуулж байна. Таны бодлоор эдгээр ажилууд нийгэмд хэр хүрч байгаа вэ?
- өр засаг архинд донтож буй иргэдээ анхаарч ажиллах хэрэгтэй байна. Архины эсрэг олон төсөл хэрэгжүүлж их ажил хийж байна гэдэг. Өнөөдрийн байдлаар үр дүн гарахгүй байна.Миний бодлоор бол архи үйлдвэрлэдэг олон компаниудын тоог цөөлөх шаардлагатай. Мөн архиныхаа градусыг багасгах хэрэгтэй. Гадаадын орнуудыг харахад манай улс шиг 30, 40 градустай архи үйлдвэрлэдэг газар байдаггүй. Архи зардаг дэлгүүрийн тоо хэрээс хэтэрч байна. Архины сурталчилгаа их явагдаж байна. Телевизээр өдөр бүр архи, пивоны реклам гарч байгаа. Бид нэг хүнийг ч гэсэн архинаас гаргахын төлөө тэмцэж байхад, телевизээр байнга архины реклам явуулаад байхаар хүмүүсийн далд ухамсарт уух хүсэл төрнө шүү дээ. Ийм хэнд ч хэрэггүй юм гаргаж байхаар архины хор уршиг, архинаас болоод хэдэн хүн амьдралгүй болоод, үхэлд хүрээд байгаа гэх мэт олон асуудлыг хөндөөд нэвтрүүлэг хийж болно. Сурталчилгаа гаргах дуртай юм бол эрүүл монгол хүн гэж хэн бэ, аз жаргалтай амьдрахын утга учир архигүй орчин гэдгийг л хүмүүсийн сэтгэхүйд сууж өгтөл сайхан реклам гаргах хэрэгтэй. Архи, согтууруулах ундаа нь бидний гол удирдах төв болсон оюун ухаан, тархины эд эсийг үхүүлэн сүйтгэж байдаг. Зовж олсон мөнгөөрөө зовлон худалдан авч байгаагаа мэдэхгүй, ухаарахгүй болтол нь архи хүний оюун санааг жолоодож байна. Түүний зовлонг хөөрхий хань ижил ахан дүүс, үр хүүхэд нь нуруун дээрээ үүрдэг. Монгол айл болгонд архины асуудалтай хүн байна. Нийгмийн тулгамдсан асуудал болох архинд донтох өвчнийг багасгахад, монгол хүн бүрийн хүчин чармайлтаар хамтдаа шийдэж чадна. Архидалт байгаа цагт Монгол орны хөгжлийн тухай яриад ч нэмэргүй. Хувь хүн эхлээд эрүүлжиж, хөгжиж байж Монгол орон хөгжинө.

Д.БАЗАРЖАВ: "АРХИ УУДАГ Ч ГЭСЭН ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ
ЦОХИЛОХ ЗҮРХТЭЙ ХҮН ЗӨНДӨӨ БАЙДАГ"


Ингээд та бүхэндээ 50 гаруй жил архи ууж, архинаас гаргах олон эмчилгээнд хамрагдаад гарч чадалгүй явсаар “Гоё амьдрал” ТББ-д эмчлүүлэн архинаас гарсан инженер, эдийн засагч мэргэжилтэй Д.Базаржавтай хэсэгхэн хугацаанд ярилцсан юм.

-Та хэдэн жил архи уусан бэ?

- Архи гэдэг хорийг би хагас зуун жил хэрэглэсэн. Ах нь 67 настай. Архинаас гараад гурван жил гаруй хугацаа өнгөрч байна. Архи бол хүний амьдралыг үгүй хийдэг албин шүгэлсэн идээ гэдэг нь үнэн. Хүн эхлээд нэг пиво ууна, сүүлдээ хоёр, гурав гээд л цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгддэг. Нэг л мэдэхэд архи, пиво уухгүй бол байж сууж чадахгүй болдог. Архи уудаг хүмүүс өөрийгөө архинд донтож байгаа гэдгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Би бусдын адил л ууж байгаа. Надад илүү уусан юм байхгүй гэх мэтээр гэр бүлийнхэндээ уурлаж, хэрүүл хийж, хүчирхийлэл үүсгэж эхэлдэг. Архи уусан 50 жилд нийгэм их өөрчлөгдсөн. Дорой буурай орон үсрэнгүй хөгжилтэй болтлоо хөгжсөн байна. Энэ хугацаанд архи уугаагүй байсан бол хэчнээн их зүйлийг бүтээх байсан бэ гэдгийг л сайн ойлгосон. Их харамсч явдаг даа.

-Нийгэмд архинаас гаргах эмчилгээ хийдэг олон газар байдаг. Яагаад заавал “Гоё амьдрал” ТББ-ыг сонгосон бэ?
-Энэ олон жил архи уух хугацаанд манай гэр бүлийнхэн намайг архинаас гаргадаг гэх бүх газар дагуулан очиж эмчилгээнд хамруулсан. Надад очоогүй газар байхгүй. Гадаад улсад хүртэл очсон. Лам, үзмэрч, албадан эмчилгээ гээд яваагүй газар үгүй. Шар хадны эмнэлгийн Наркологийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Архинаас гаргах эмчилгээ нь тухайн хүнд таарах, таарахгүй гэж байдаг юм билээ. Миний насны архинд живж, аргаа барсан хүмүүс Москва явж эмчилгээ хийлгээд огт амсахаа байсан. Эмчилгээнд хамрагдсан хүмүүс үр дүн сайн, архи уухаа болиод удаж байна гэсэн. Тэгээд судлаад үзсэн чинь хүний сэтгэхүйд нөлөөлдөг эмчилгээ байсан. Ингээд Монголдоо эмчлүүлж чадахгүй болж, аргаа бараад ОХУ-ын Москва хотын Сэтгэцийн эмгэг судлалын төвийн зөвлөх эмч А.Л.Воронцовоор эмчлүүлэхээр явсан. Очсон чинь манай улс уруу явчихсан байсан. Манай улсад "Гоё амьдрал" ТББ байгуулагдаж, А.Л.Воронцов эмч хамтарч ажиллаж байгааг сонсоод энэ төвд хандаж, эмчилгээ хийлгэснээр хар бараан амьдралын тоосноос салсан даа. Архи уух хугацаандаа ар гэрийнхэн болоод охиноо их зовоодог байсан. Миний архинд донтсон гаслант он жилүүдийн ард галын шугам дээр үргэлж миний төлөө зүрх сэтгэлээ зориулж, намайг харанхуй амьдрал уруу түлхээгүйд баярлаж явдаг. -Олон жил архинд донтоод гарахгүй байсан хүн гэнэт гарчихаар хүмүүс гайхсан байх даа. -Архичин хүний зовлон юу ч биш, ард нь байгаа гэрийнхэн биднээс хэдэн мянга дахин зовж шаналдаг. Орой болгон согтуу, солиотой нь мэдэгдэхгүй хүн орж ирээд гэр бүлийн халуун уур амьсгалыг эвдээд, сэтгэлийн шаналалд оруулдаг. Архи уух хугацаандаа олон хүнийг зовоосон. Аливаа зүйлийг хүн өнгөрсөн хойно нь ойлгох юм даа. Зүрх сэтгэлээрээ архинаас гарна гээд тэмцвэл гарч болно. Сүүлийн үед арван жилийн хүүхдүүд архи уусан харагдах юм. Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нар нь анхаармаар байна. Нэг хүн ч гэсэн архи гэх хорноос хол байгаасай гэж л бодох юм даа.

-“Гоё амьдрал” ТББ-ын кодлох эмчилгээг яаж хийдэг юм бэ. Хэр удаан хугацаанд хамрагдаад архинаас гарав?
-Кодлох эмчилгээ нь хүний сэтгэхүйд нөлөөлдөг. Биеэ цэвэрлээд, ой ухаан нь эрүүл саруул байхад эмчилгээ тухайн хүнд шууд нөлөөлж, үр дүнгээ өгдөг. Хоёр, гурав түүнээс дээш сар архи уухгүй байж байгаад эмчилгээнд хамрагдвал илүү сайн нөлөө үзүүлдэг. Энэ хугацаандаа биеэ сайн бэлтгээд, архи уухгүй, сэтгэл санаагаа тайван байлгаад, ой ухаанаа цэгцлэх хэрэгтэй. Нэг үгээр хэлэхэд архи уух дуршлыг үгүй хийж байна гэсэн үг л дээ. Энэ эмчилгээний бодит жишээ бол би өөрөө. Хамгийн гол нь тухайн хүн өөрөө л хичээх хэрэгтэй. Архинаас гарах дургүй хүнийг албадан авчраад эмчлүүлэх хэрэггүй. Буцаад л архи ууна. Тиймээс өөрөө хүсвэл нэг өдрийн дотор архинаас гарах боломжтой. Би бол нэг их цаг хугацаа зарцуулаагүй ээ. Одоо миний хажууд архи байхад уух хүсэл төрдөггүй. Ингэхээр кодлох эмчилгээ хүний ой ухаанд хэр нөлөөтэй гэдэг нь ойлгомжтой. Энэ эмчилгээг зөвхөн Орос, Монголд хийж байгаа юм биш дэлхийн улс бүрт хийгдэж байна. “Гоё амьдрал” ТББ-ын хамт олон надад архинаас гарсан, муу муухай зүйлээс салсан гээд өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулсан. Архинаас гаргачаад, дараа нь шагнаж байдаг хүний төлөө сэтгэлтэй ажилладаг байгууллага гэдгийг мэдэрсэн. Олон залуусыг архинаас гаргаж байгаа энэ хүмүүстээ баярлаж явдаг юм.


С.ИЧИНХОРЛОО
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (37)

  • (59.153.112.168)

    2024-03-06

    arhinaas gargah kodloh emcilgee ah maani say oros ru ywj emcilgend orchood ersn ymaa tgd odo udagu dhij uugad daralt n hurtl unaad tgl uugad bn yah yostoi we

  • (202.131.245.69)

    2018-06-29

    утас нь: 91869900, 91868800

  • (212.9.88.45)

    2017-07-24

    sain baina uu tantai xolbogdmoor baina uu utasnii dugaaraa egne vv mash xeregtei baina

  • Saraa (66.181.160.90)

    2017-07-02

    яаж холбогдох вэ

  • ШУДРАГА ГАР (202.131.243.186)

    2017-06-05

    ЭНЭ ЭМЧИЛГЭЭ БОЛ ЗҮГЭЭР Л ЗАЛЛИН МОНГОЛЫН АРХИНААС ГАРГАДАГ ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ ДӨВИЙЛГӨДӨГ ИДТЭЙ ШИДТЭЙ БӨӨ УДГАН БҮГД КОДЛОЖ БАЙГАА ХЭРЭГ ХАРИН АРХИНААС ХЭЗЭЭ Ч ГАРАХ БОЛОМЖГҮЙ ЗӨВХӨН АРХИЧИН АРХИНД ДОНТОХ ӨВЧТЭЙ ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ХҮН Л ӨВЧНӨӨ ЭМЧЛҮҮЛЖ НАСАН ТУРШДАА ЭРҮҮЛ САРУУЛ АМЬДРАХ БОЛОМЖТОЙ ТИЙМ БОЛОХООР МЭРЭГЖЛИЙН ЭМЧИД ХАНД мӨНГӨ МУУТАЙ, ААШ АРАНШИН НЬ ЭВДЭРСЭН ОЛОН ЖИЛ УУССАН ХҮМҮҮС АА УУЛЗАЛТ ГЭЭЧ ГАЗРЫГ ОЛ ТЭНД Л АВРАЛ БИЙ ШҮҮ

  • zochin (103.26.195.158)

    2017-05-04

    Энэ ёстой худлаа юм байнлээ. 3 жилийн өмнө 1,5 сая төгрөгөөр кодлуулсан. ямар ч үр дүнгүй дэмий мөнгөө үрсэн. орос эмчтэй нийлчихээд монголчуудаа шулахаа болиоч

  • зочин (122.201.22.241)

    2017-04-25

    тураах ховс бас хийдэг. тэр нь лав маш үр дүнтэй шүү. баярлалаа

  • иргэн (103.9.90.98)

    2017-04-25

    Битгий ядарсан муу иргэдийн зовлонгоор мөнгө ол гэж хэлмээр байна. Наад эмнэлэг чинь худлаа шүү. миний мэдэхээр кодлуулаад буцаад архи ууж байгаа хүн цөөнгүй байна. дэмий мөнгөө үрээд хэрэггүй ээ. тэрний оронд ШУ-ны үндэслэлтэй esperal тавиулсан нь хамаагүй үр дүнтэй, найдвартай. Үнэ нь ч хямд

  • Зочин (202.70.46.230)

    2017-04-16

    Өөрөөгөө архичин биш гэж гүрийгээд байгаа хүнийг яах вэ архинаас гарах болов уу

  • талархагч (124.158.126.167)

    2017-02-14

    миний бие бас л энэ шингэн идээнээс хамааралтай олон жил явсан. Энэ ачлалтай байгууллага, Воронцов эмчийн буянаар үүрд салаад ажил, амьдрал маань баяр баясгалантай өөдрөг сайхан, хийж бүтээх эрч хүчээр дүүрэн амьсгалж явна даа. Баярлаад ч барашгүй.

  • zochin 1 (103.10.21.61)

    2017-01-02

    дээр үед монголчууд эрчүүдээ дайнд алдсан үе байсан. гэтэл одоо архинаас болоод алдаж байна. энэ тэнд архи уугаад тасраад унасан хүмүүс яг л архины дайнд буудуулсан юм шиг. эний ард хэний биенес байна аа. архи уудаг хүний ар тал сэтгэл санаа ямар их хэцүү байдаг юм бэ. архи үйлдвэрлэдэг хүний сэтгэл санаа ямар байдаг бол. архи уусан хүний ар гэр эдийн засгийн хямрал сэтгэл зүйн дарамттай байха архи үйлдвэрлэж байгаа хүний гэр баян байдаг байхдаа гээд бодохоор арх үйлдвэрлэдэг хүмүүс хүний зовлонгоо олз олж байх юм.

  • Эрүүл амьдрахуй (202.9.42.19)

    2016-10-24

    Архинаас гаргах тан зарна. Дэлхий дээр сая гаруй хүнийг архинд донтох өвчнөөс салгаж чадсан уламжлалт анагаах ухаан Аюурведийн тан юм. Биед ямар ч сөрөг нөлөөгүй, цэвэр ургамлын найрлагатай тул архинд донтохыг бүрмөсөн эмчлээд зогсохгүй биеэс архины токсиныг гадагшлуулж, архи болон бусад хорт бодисоос болж өөрчлөгдөж, гэмтэж, өвчилсөн эд, эрхтнийг эсийн түвшинд сэргээн дэмжиж, хорт хавдар, циррозын эсрэг үйлчилгээ үзүүлдэг нь “нэг сумаар хэд хэдэн туулай” ононо гэсэн үг. Утас: 99685551

  • (202.70.46.217)

    2016-10-17

    1.000.000 yum bna shvv

  • Мөөгий (202.9.41.49)

    2016-06-23

    Маш сайн үр дүнтэй гоё амьдрал бэлгэлдэг шүү хүмүүсээ манайй ах архины хараат салж чадахгүй дийлдэшгүй архичин баййсан одоо архи хэрэглэхгүй ямар сайхан бнаа өөрийнхөө хүсэл зорилгоор ажил хийж мөнгө олон эмчилгээ хийлгэсэн

  • (207.228.78.45)

    2015-12-05

    Би бас дүүгээ эмчлүүлмээр байна. Архи уугаад болохоо байгаад ганц хүүгээ өлчир чийрэг болгон солиороод нүцгэн болкон дээр энэ тэр авч гардаг гэнэ. Архи гэж нэг хар гай байна. Энэ төр засаг арга хэмжээ авч архи дарсийг хянаж ард иргэдээ эрүүлжүүлэх улс орноо хөгжүүлэхгүй бол улс орон чинь өр, архи 2 тоо живлээ. Элбэгдоржоо.

  • (202.131.7.196)

    2015-10-06

    сайн байна уу залуусаа архинаас гарч бүхнийг шинээр эхлэх хэрэгтэй архинаас гарч өөрийгөө ялсан бүх хүмүүст баяр хүргэе

  • (202.131.7.196)

    2015-10-06

    сайн байна уу залуусаа архинаас гарч бүхнийг шинээр эхлэх хэрэгтэй архинаас гарч өөрийгөө ялсан бүх хүмүүст баяр хүргэе

  • сувд (27.123.214.110)

    2015-09-19

    Сэтгүүлчид та нар тодорхой очиж уулзах хаяг байршил утасыг нь асуугаад тавьчихаж болддоггүй юмуу ажлаа сайн хийлээ мэдээлэл хүргэчихлээ гэж бодож байнуу үгүй хамгийн гол зүйлсийг нь орхичихсон байж ийм сонин юм хийж байдаг мэдээлэл хүргэвэл хүргэсэн шиг хүргэ

  • Нараа (202.72.245.46)

    2015-08-31

    2015 оны 9-р сард эмчилгээ хийх үү. Ямар өдрүүдэд хийдэг вэ. Эмчлүүлэх хүнээ шууд аваад очиж болох уу.төлбөр нь хэв вэ. Орорс эмч нь хэзээ ирэх вэ.

  • Чуга (122.201.22.182)

    2015-06-29

    Би дүүгээ энэ кодлох эмчилгээнд хамруулах гэсэн юм. хаанаа авч очих вэ

  • болдбаяр (183.177.100.90)

    2015-03-16

    их баяраллаа хүмүүсийн төлөө сайн үйл хийж байгаад тань талархалаа увс аймгийн Бөхмөрөн сумаас бичиж байна хөдөө орон нутгаар сургалт зөөвлөгөө хийхүү хамтарч ажиллахыг санал болгох гэсэн юм

  • нараа (202.179.11.202)

    2015-01-25

    буянт хүмүүст баяр хүргэе наад бас архины асуудал байна одоо бүр аргаа бараад нөхөрөөсөө салах тухай бодоод сууж бна 4-нь хүүхдээ яах бэ

  • goy amidr***** (103.10.22.20)

    2014-11-27

    91868800 91869900yum bn shuu humuusee

  • Ундра (150.129.141.254)

    2014-11-24

    Утас холбоо барих дугаар өгөөч

  • С.Шүрэнцэцэг (203.91.117.4)

    2014-11-14

    Ховс эмчилгээ үнэхээр гайхамшигтай.Манай сум 10000 гариу хүн амтай.Уул уурхайн хөгжил баялагтай газрын орлоготой иргэдийн амьдралд архины асуудал хэрээс хэтэрч байсан цаг үе бий.2012 оноос сумын ЗДТГ аас хэрэгжүүлж эхэлсэн "Архигүй Борөндөрчүүд"хөтөлбөрийг "Гоё амьдрал"ТББ хамтран хэрэгжүүлж эхэлсэнээр одоогийн байдлаар 140 иргэн архины хэрэглээг бүрэн орхиод гэр бүл үр хүүхэд эцэг эхдээ сэтгэлийн баяр баясгаланг хайрлан аз жаргалтай эрүүл саруул амьдралаар ажиллаж амьдарч байна.Бид сумандаа архидалт,гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйл ажмллагаатай"Үйлст-Борөндөр"ТББ ийг байгуулан иргэдийг архидан согтуурхаас биеэ татаж авах.архинд донтох өвчтэй гэдгээ хүлээн зөвшөөрч архины эмчилгээнд хамрагдах.эрүүл амьдралын төлөө шийдвэр гаргахад нь туслах.гэр бүлийг архины дам хамаарлаас хамгаалах,өсвөр үед архины дасал үүсэхээс сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.Ховс эмчилгээны онцлог нь хүн үнэхээр шийдвэрээ гаргаж өөрийн ухамсараар хамрагдсан тохиолдолд донтолт давтагддаггүй гэдгийг бидний ажлын үр дүн харуулж байна

  • С.Шүрэнцэцэг (203.91.117.4)

    2014-11-14

    Ховс эмчилгээ үнэхээр гайхамшигтай.Манай сум 10000 гариу хүн амтай.Уул уурхайн хөгжил баялагтай газрын орлоготой иргэдийн амьдралд архины асуудал хэрээс хэтэрч байсан цаг үе бий.2012 оноос сумын ЗДТГ аас хэрэгжүүлж эхэлсэн "Архигүй Борөндөрчүүд"хөтөлбөрийг "Гоё амьдрал"ТББ хамтран хэрэгжүүлж эхэлсэнээр одоогийн байдлаар 140 иргэн архины хэрэглээг бүрэн орхиод гэр бүл үр хүүхэд эцэг эхдээ сэтгэлийн баяр баясгаланг хайрлан аз жаргалтай эрүүл саруул амьдралаар ажиллаж амьдарч байна.Бид сумандаа архидалт,гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйл ажмллагаатай"Үйлст-Борөндөр"ТББ ийг байгуулан иргэдийг архидан согтуурхаас биеэ татаж авах.архинд донтох өвчтэй гэдгээ хүлээн зөвшөөрч архины эмчилгээнд хамрагдах.эрүүл амьдралын төлөө шийдвэр гаргахад нь туслах.гэр бүлийг архины дам хамаарлаас хамгаалах,өсвөр үед архины дасал үүсэхээс сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.Ховс эмчилгээны онцлог нь хүн үнэхээр шийдвэрээ гаргаж өөрийн ухамсараар хамрагдсан тохиолдолд донтолт давтагддаггүй гэдгийг бидний ажлын үр дүн харуулж байна

  • aagii (103.10.22.34)

    2014-11-11

    holboo barih utasaa ogoochee hayg bairshilaa sain tawiad ogoochee kodluulahad une hansh ni hed b.dgiin

  • (202.70.41.178)

    2014-10-08

    би сайхан гэр бүлтэй дээд боловсролтой төрийн албанд гайгүй ажил хийдэг найз нөхөд олонтой гэвч би архичин. надад уухгүй өдөр алга. би яаж архинаас гарах вэ ? архи уухаараа найз нөхөд хамт олондоо хатуу үг харамгүй хэлдэг. маргааш нь ичиж үхэх шахна. яг архинаас гаргаж чаддаг хүн ТББ хаана байна аа? утас хаягийг нь тавьж туслаач. Өөрийгөө үзэн ядаж байна. Хүүхдүүдтэйгээ эхнэртэйгээ урт удаан аз жаргалтай амьдармаар байна туслаач

  • үүлээ (103.229.121.184)

    2014-10-06

    танай байгууллага хаягаа утасаа тавиач бид та нартай холбогдох гэсэн юм

  • (180.149.78.20)

    2014-09-03

    Goy amidral TBB-n hayag holboo barihgui utasnii dugaariig n helj ogch thus bolooch.

  • (122.254.127.80)

    2014-07-09

    зовлогоор жаргал хийгч худалч хүмүүст би дургүй кодлоод архинаас гарна гэж хаана ч байхгүй зөвхөн архи уулгахгүй бол юу ч хийсэн яах вэ гэсэн ядарсан хүний зовлон дээр тоглолт хийж байгаа төдий лзүйл

  • Зочин (103.26.194.12)

    2014-04-14

    Таг Сун гэдэг эмнэлгийн талаар мэдээлэл өгөөч.

  • hi (202.126.91.159)

    2014-03-14

    utasnii dugaaran hed yum be???????????????

  • утасны дугаар нь хэд вэ? (202.131.234.243)

    2013-12-09

    холбоо барих утас байна уу?

  • (112.72.13.220)

    2013-11-07

    Хүнд хэрэгтэй үнэн зөв мэдээлэл өгсөнд баярлалаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дандаа л архичид нийгмийн шавхруу улс ороноос зайлуул нтр гэсэн мэдээлэл их бичдэг. Бодит баримт дээр тулгуурлан бичсэн байна. Энэ архинаас гарсан хүнд аз жаргал хүсье

  • Hi (112.72.13.220)

    2013-11-06

    Гоё амьдрал төв саппурад байрладаг.

  • Zochin (195.206.47.120)

    2013-11-06

    Goy amidral TBB haana bdag yum be? holboo barimaar bn