Дэлхий дээрх хамгийн алдартай сүнстэй гэрэл зурагнууд

1946 онд Австралийн "Queensland" гэдэг газар авсан зураг. Энэ бол нь оршуулгын газар бөгөөд ээж нь хүүхдийнхээ булшний зургийг тухайн үед авсан байна. Гэвч дараа нь тус зургаа угаалгахад нас барсан хүүхэд нь өөрийнхөө булшин дээр сууж буй дүрс тодорчээ.
 

1924 онд авсан зураг бөгөөд S.S.Watertown хөлөг онгоцны зургийг авахад тус зурганд багийнх нь хоёр хүний нүүр гарсан байдаг. хэд хоногийн өмнө тус хоёр хүн онгоцныхоо тосны савыг цэвэрлэж байгаад амьсгаан хаагдаж нас барсан байна. Шинжилгээний ажилчид судалж үзэхэд сөрөг юу ч олдоогүй юм.
 

1995 онд Английн Shropshire-ийн "Wem" төв зааланд гал гарсан бөгөөд тухайн үед нь зурагчин шатаж буй газрын зургыг авсан байна. Гэтэл дараа нь тус зурган дээр Хаалганы цаанаас нэгэн охин харж байсан дүрс тодорчээ. Гал гарч байхад юу ч харагдаагүй бөгөөд гайхсан гар хамгаалагчид үнсэн дундаас хайж үзэхэд ямар ч хүн шатсан ул мөр олдоогүй юм. Нутгийн иргэд ярихдаа: "Тэр охиныг Jane Churm" гэдэг байсан бөгөөд 1677 онд энэ заал мөн шатаж байсан бөгөөд тус охин лаа унагаасны улмаас гал гарч байсан байна. Энэ үеэс тус заалан охины сүнс хорогдсон бөгөөд нэг бус удаа ингэж гал гарч байжээ.
 

Энэ зургийг 1991 оны наймдугаар сарын 10-нд Бакалаврын төгөл гэдэг оршуулгын газар Сүнс судлалын нийгэмлэгийнхний авч байсан зураг юм. Зурагчин Mari huff мэргэжлийн төхөөрөмж, зургийн аппаратаар авсан зураг юм.
 

1959 онд Австралийн Alice Springs-ийн ойролцоо авсан зураг юм.
 

1919 онд авсан зураг бөгөөд тухайн хүний зургийг харсан хүмүүс механикч freddy Jackson хэмээн тодорхойлдог юм. Freddy нь 2 хоногийн өмнө эргэлдэж байгаа сэнсний ирэнд санаандгүй алхаж яваад алагдсан байна. Түүний оршуулга нь тус зургийг авах өдрийн өглөө болсон байдаг. 1978 онд Калифорны Sunnyvale гэдэг газар тус зургийг авчээ.
 

Энэ газар нь Toys-R-Us гэдэг үйлдвэр бөгөөд тухайн үед үйлдвэрийн хүмүүсийн телевиз үзэж буй зургийг авсан байдаг. Тэгтэл дараа нь харахад тус зурганд цаана нь хана налаад зогсож байсан хүний дүрс тодорсон байна. Хүмүүсийн яриж байгаагаар бол 1869 онд яг тухайн хүн зогсож байгаа байрлалд нэг залуу эрэгтэй өөрийгөө санаандгүйгээр сүхээр гэмтээн нас барж байжээ. Зургийг харсан хүмүүс түүнийг хэмээн өмссөн хувцсаар нь баталж байсан юм.
 

1891 онд тус зургийг Combermere Abbey хэмээх номын санд авч байжээ. Lord Combermere гэдэг хүний амьдардаг газрыг ийнхүү номын сан болгосон бөгөөд энэхүү зурганд тодорсон дүрсийг Британийн морьт коммандлагч Lord Combermere хэмээн хүмүүс баталж байгаа юм.
 

Англи дах Norfolk-ийн Raynham Hall-д авсан энэхүү зураг нь хамгийн алдартай зураг юм. Зурган дээрх сүнсийг Хадагтай Dorothy Walpole гэдэг бөгөөд хүмүүс түүнийг Бор хадагтай дууддаг байв. Учир нь тэрээр маш үнэтэй бор хатгамалан даашинз өмсдөг байсан тул ийнхүү нэрлэжээ. Тэрээр 1726 онд учир битүүлгээр нас барсан юм.
 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (9)

  • (150.129.140.125)

    2014-11-28

    үнэхээр аймар байна

  • (49.0.184.110)

    2014-10-31

    хэдэн зууны өмнө үхсэн хүн мөн байна, хувцасаар нь таньсан байна гэдгийг ойлгосонгүй, хэхэ, хэн гэрчилсэн болж таарах уу, тэр хүн хэдэн зуун жилийн настай хүн байхнээ

  • Undrakh (60.246.63.37)

    2014-10-30

    Sonirholtoi blaa daan ch denhuu ih aldaatai yum da!!!!

  • ddd (202.170.68.130)

    2013-11-13

    aimar yum aa

  • (103.26.194.12)

    2013-11-12

    taalagdlaa

  • (103.29.144.11)

    2013-11-12

    sonirholtoi l yum

  • (203.91.117.4)

    2013-11-12

    ndad bur tod garsan bn delgechu l yadiin boldoo

  • (203.91.117.4)

    2013-11-12

    bdagoo

  • хаяа (103.11.193.154)

    2013-11-11

    тааруухан тайлбартай зурагнууд байна түг таг гээд л ямар ч ойлгомжгүй хаяа